horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userМ.Тэнүүн
post
Хэргийн газар

Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх 2 дуудлага бүртгэгдлээ

Тодруулбал энэ оны 06 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Архангай аймаг болон Төв аймгийн нутаг дэвсгэрт “Хүн нас барсан” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Урьдчилсан байдлаар, тухайн хэргүүд нь иргэд ахуйн хүрээнд архидан согтуурсны улмаас бусдын биед зэвсгийн чанартай зүйл ашиглан халдаж, амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна. Энэ оны […]

post
Орон нутаг

Үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр их эрсдэлтэй 3 аймаг, маш их эрсдэлтэй 19 сум байна

ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газраас хийсэн үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр 21 аймгаас Орхон, Говьсүмбэр, Сүхбаатар их эрсдэлтэй буюу улбар шар түвшинд, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Төв, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дархан, Сэлэнгэ, Дорноговь, Хэнтий аймгууд дунд эрсдэлтэй, Дорнод, Архангай аймгууд бага эрсдэлтэй байна.  Мөн 21 аймгийн 330 сумын хэмжээнд маш их эрсдэлтэй 19 сум, […]

post
Засгийн газар

Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара-г өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар уг албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн Япон Улсын Ерөнхий сайд Ш.Ишиба-д талархаж буйг уламжлахыг хүслээ.  Ерөнхий сайд Г.Занданшатар ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий чухал “гуравдагч […]

post
Парламент

Олон улсын парламентын өдөр өнөөдөр тохиож байна

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.06.30) тохиож буй Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ. Парламент бол ард түмнийг төлөөлж, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлдэг, хууль тогтоох байгууллага бөгөөд олон талаас асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, олонх, цөөнхөө харилцан хүндэтгэх ардчиллын суурь зарчмыг хэрэгжүүлдгээрээ нийгмийн ардчиллыг нөхцөлдүүлдэг чухал институци юм. Эдүгээ дэлхий даяар 190 гаруй улс, үндэстэн […]

post
Парламент

Захиргааны хэм хэмжээний актаар хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан аливаа зохицуулалт тусгахгүй байхаар хуульчилжээ

Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтийн дагуу 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламент Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө баталсан билээ. Тус стратеги төлөвлөгөөний […]

post
Нийгэм

Аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.23-06.29/ нийслэлийн 7 дүүрэг, 18 аймгийн 45 суманд аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 29 иргэний амь насыг авран хамгаалж,  утаажилтын бүсээс 44 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.  Нийт дуудлагын 82 нь объектын гал түймэр, […]

post
Нийслэл

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ц.Ганбаярын хээр даага түрүү магнай боллоо

Монгол морьдын уралдаан даагаар өндөрлөдөг уламжлалтай. Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмын дааганы уралдаанд газар газрын шандаст 88 хурдан хүлэг бүртгүүлж, 77 даага гарааны зурхай руу хөдлөв. Ийнхүү даага насны уралдаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ц.Ганбаярын хээр даага түрүү магнай боллоо. Мөн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Э.Түмэн-Одын хонгор халзан даага […]

post
Нийслэл

Нийслэлийн өдөр, даншиг наадам хоёр дахь өдрөө их насны морьдын уралдаанаар үргэлжилж байна

Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам хоёр дахь өдрөө их насны морьдын уралдаанаар үргэлжилж байна. Их насны морьдын уралдаанд 163 хурдан хүлэг гарааны зурхайгаас эргэж Говь-Алтай аймгийн Цээл сумын Ч.Хаш-Эрдэнийн буган халтар түрүү магнайд хурдалж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Т.Амаржаргалын хул, хүрээтэй жинс аман хүзүүдлээ. Харин Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын […]

post
Нийслэл

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмаар Очирваань бурхныг тахих ёслол боллоо

Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус наадмыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран Хүй долоон худагт зохион байгуулж буй. Очирваань бурхан нь монголчуудыг даасан ядам, номын сахиус бөгөөд энэхүү ёслол нь шашны нууц тарнийн зан үйлд хамаардаг. Монгол түмнийг ивээгч, эв […]

post
Нийслэл

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын цам харайх бүжгийн төгсгөлд сор заллаа

Сор залах ёслол нь тохиож болох бүх гай барцдыг арилгах бэлгэдэлтэй шашны зан үйл юм. Сүсэгтэн олон бие дэх өвчин зовлон, барцад гай зэргийг зайлуулахыг хүссэн зүйлээ цаасан дээр бичиж, галд шатаах буюу тусгайлан бэлдэж гартаа атгасан балин хэмээх нэгэн зүйл домын хэрэгслийг галд өргөнө. Ингэснээр муу муухай бүхэн ариусдаг хэмээн үздэг.

post
Нийслэл

Даншиг наадмаар соёл урлагийн болон худалдаа, үйлчилгээний 165 цэг ажиллаж байна

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр худалдаа, үйлчилгээний талбайг соёл урлагийн болон худалдаа, үйлчилгээний талбай гэсэн хоёр үндсэн хэсэг бүхий найман секторт хувааж, 165 цэгт үйл ажиллагаа явуулж байна. Энэ үеэр ил задгай, зөвшөөрөлгүй худалдааг хориглож байгаа юм.  Дээрх найман секторт дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал,

post
Нийслэл

Нийслэлийн өдөр, даншиг наадмын хурдан морины уралдаанд Д.Саграадоржийн буурал, бунд зүсмийн азарга түрүүллээ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын хурдан морины уралдааны азарга насанд 73 азарга шандсаа сорихоор бүртгүүлснээс 56 азарга гараанд гарсан. Ийнхүү Төв аймгийн Баян сумын Д.Саграадоржийн буурал, бунд зүсмийн азарга түрүүллээ. Аман хүзүүнд Увс аймгийн Өндөрхангай сумын МУАУ Батсайханы бор чойндон зүсмийн азарга орсон бол гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын Н.Сүхбатын ухаа […]

post
Нийслэл

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам эхэллээ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам Хүй долоон худагт ёслол төгөлдөр эхэллээ. Тэртээх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй Монголын шашин, соёлын наадмыг сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болгон хөгжүүлж ирсэн билээ. Энэ жилээс нийслэл Улаанбаатар […]

post
Нийслэл

Нийслэлийн өдөр, даншиг наадмын цам харайх ёслолд 120 гаруй цамчин бүжин наадаж байна

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” нь монголын шашин, соёлын зан үйл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой. Тухайлбал, бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог юм.  Хүрээ цамын ёслолыг Гандантэгчэнлин хийдийн эрдэмт хуврагууд 1999 оноос уламжлал дэг […]

post
Парламент

ТБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, ажлын хэсэг байгуулав

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр (2025.06.27) хуралдаж Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэн, эдгээр хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа. Хууль санаачлагчийн илтгэлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй […]

post
Орон нутаг

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Жаргалантын даваа” гэдэг газар энэ сарын 25-нд гарсан ой, хээрийн гал түймрийг өнөөдөр /2025.06.27/ 15:15 цагт бүрэн унтраалаа. Түймрийг унтраах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Хилийн цэргийн алба хаагчид, орон нутгийн иргэд оролцсон юм. Урьдчилсан байдлаар ой, хээрийн түймэрт 5.5 га орчим талбай […]

post
Засгийн газар

Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн ажлын талаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Бүрэн эхээр нь нийтлэв. “Улсын Их Хурлын дарга,  Эрхэм гишүүд ээ,              Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн         112.1-д заасны […]

post
Соёл Урлаг

“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ

Camerton хамтлагийн 30 жилийн ойн баярын тоглолт МАРГААШ буюу 6-р сарын 28-нд Social Pay Park-д болно. Камертон хамтлагийнхан үе үеийн ХИТ 44 дуугаа дуулна. VIP , VVIP тасалбар худалдаалагдаж дууссан учир SITZONE буюу сууж үзэх боломжтой тасалбарыг EVENTX.MN худалдаанд гаргаад байна. FAN ZONE, SITZONE тасалбарыг ЗӨВХӨН EVENTX.MN-с худалдан авах боломжтой бөгөөд FAN ZONE, SITZONE тасалбарыг […]

post
Нийслэл

“Гандантэгчэнлин” хийдийн 320 хүүхдийн суудалтай сургуулийг 9-р сард ашиглалтад оруулна

Нийслэлийн боловсролын салбарт энэ онд 139 төсөл хэрэгжиж байна. 2025 оны эхний хагас жилийн байдлаар дөрвөн сургууль, таван цэцэрлэг, гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулаад байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Гандантэгчэнлин” хийдийн 320 хүүхдийн суудалтай сургуулийг ирэх 9 дүгээр сард ашиглалтад оруулна. Тус сургуулийн барилгын ажлын явцтай хотын дарга Х.Нямбаатар болон […]

post
Ерөнхийлөгч

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн есөн удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багийн бүрэдлэхүүнийг хүлээн авч уулзлаа. “Хасын хүлэгүүд” багийн гаргаж байгаа амжилт хүүхэд, залууст үлгэр дуурайл болж, сагсан бөмбөгийн спортоор хичээллэх сонирхол төрүүлж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ. Багийн хамт олон Үндэсний дээд лигээс гадна Азийн аваргуудын лигийн Зүүн Азийн аварга […]

post
Нийслэл

Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд тав дахь ээлжийн 66 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийж байна. Тодруулбал, энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 301 тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн. Ийнхүү […]

post
Нийгэм

Ой, хээрийн түймрийн дуудлага 46.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 12 аймгийн 64 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 134 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 46.2 хувиар өссөн дүнтэй байна. Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 63.659 га, хээрийн 576.262 га талбай, нийт 639.921 га талбай, 5 байшин, 49 гэр, 5 […]

post
Ерөнхийлөгч

“Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Япон Улсын “Ниппон” сантай “Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, “Ниппон” сангийн Гүйцэтгэх захирал Арикава Такаши нар өнөөдөр гарын үсэг зурав. Хөдөө, орон нутгийн 1000 оюутанд Монголын тэргүүлэгч их, дээд сургуулиудад бүрэн тэтгэлгээр суралцах боломжийг олгох тэтгэлэгт […]

post
Засгийн газар

Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ 2021 онд баталсан “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлээр Ерөнхий сайд Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ. Монголын талд үр ашигтай байх шаардлагын үүднээс Оюу толгой төсөлтэй […]

post
Парламент

ТБХ: Энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.06.26/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа. Тэрбээр, манай улсын эдийн засгийн өсөлт 2023 онд 7,4 хувь, 2024 онд 4,9 […]

post
Парламент

НББХ: Нэр дэвшигчийн талаар мэргэжлийн дүгнэлт гаргах хараат бус шинжээчээр Д.Далхжавыг томиллоо

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.06.26)-ийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-д даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчийг томлох тухай асуудлыг хэлэлцэж, тогтоол гаргалаа. Нийгмийн бодлогын байнгын хорооноос дээрх зөвлөлд даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны долдугаар сарын […]

post
Парламент

Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр (2025.06.26) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд […]

post
Орон нутаг

5 аймгийн 9 суманд 14 түймэр асаж байна

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 12 аймгийн 64 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 129 удаа ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн […]

post
Нийслэл

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болно

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн […]

post
Засгийн газар

С.Амарсайхан: Нисдэг тэргээр үзүүлэх түргэн тусламжийн шинэ стандарт нэвтэрлээ

Өргөн уудам газар нутагтай Монгол орны хувьд яаралтай тусламжийн үйлчилгээг нисдэг тэргээр хүргэх шаардлага сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Энэхүү тулгамдсан хэрэгцээг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтран, олон улсын стандартад нийцсэн нисдэг тэрэгний түргэн тусламжийн системийг Монгол Улсад нутагшуулах ажлыг албан ёсоор эхлүүлээд байна. Тодруулбал Монгол Улс, […]

post
Нийслэл

10 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон холбогдох албаныхан авто зогсоолын хүртээмж нэмэгдүүлэх ажлын хүрээнд БГД-ийн 5, 6 дугаар хороонд ажиллалаа. Тус байршилд зам дагуу буюу “on street” зогсоолыг хийхээр зураг төсөл гаргаад байна. Өнөөдрийн байдлаар 10 дугаар хорооллын замын урд хэсэг нь том талбайтай хэдий ч эмх цэгцгүй автомашины зогсоолын талаар тус нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр […]

post
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Узбекистаны Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийн төрийн айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев, гэргий З.Мирзиёева нар Их тэнгэр цогцолборт ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарилаа. Төрийн тэргүүн нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Узбекистаны “Ногоон орон зай” төслийг уялдуулан хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Энэ […]