horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107

Засгийн газар

post

Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара-г өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар уг албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн Япон Улсын Ерөнхий сайд Ш.Ишиба-д талархаж буйг уламжлахыг хүслээ.  Ерөнхий сайд Г.Занданшатар ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий чухал “гуравдагч […]

post

Төсвийн тодотгол бидэнд бүсээ улам чангалахыг сануулж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг өнгөрсөн 7 хоногт эхэлсэн. Анх төсвийн тодотголыг 3,3 их наядаар бууруулах шаардлага үүссэнийг зарласан ч 2025 оны төсвөөс ийм хэмжээний зардал бууруулбал төрийн үйл ажиллагаа хэвийн алдагдах эрсдэлтэй учраас төсвийн тодотголоор зардлаа 2.3 их наяд […]

post
Хууль

Хуульч Б.Мэргэн: Хүн бүр тэгш эрхтэй, гэхдээ гахай арай илүү эрхтэй гэдэг зарчим УИХ-ын гишүүн Х.Баттулгад үйлчлээд байж болохгүй

Экс ерөнхийлөгч Х.Баттулгад ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ хууль зөрчиж төрийн хамгаалалт олгосон асуудал анхаарал татаж байна. Тэгвэл энэ асуудлыг төрийн түвшинд анхааралдаа авахгүй бол ҮХЦ-д хандана гэдгээ хуульч Б.Мэргэн илэрхийлсэн юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе: -Экс Ерөнхийлөгч Х.Баттулгад төрийн тусгай хамгаалалт олгосон асуудал хууль зөрчсөн үү гэдэг асуудал анхаарал татаж байна. Өмнө нь Ерөнхийлөгчийн бүрэн […]

post
Засгийн газар

Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн ажлын талаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Бүрэн эхээр нь нийтлэв. “Улсын Их Хурлын дарга,  Эрхэм гишүүд ээ,              Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн         112.1-д заасны […]

post
Гадаад харилцаа

Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан 2025 оны 06 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо амжилттай зохион боллоо. Засгийн газар хоорондын комиссын V хуралдааныг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд, Монголын хэсгийн дарга С.Амарсайхан, Киргиз Улсын Сайд нарын танхимын дэд […]

post
Засгийн газар

Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ 2021 онд баталсан “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлээр Ерөнхий сайд Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ. Монголын талд үр ашигтай байх шаардлагын үүднээс Оюу толгой төсөлтэй […]

post
Засгийн газар

П.Наранбаяр: Би ямар нэгэн хууль зөрчөөгүй, шалгадаг газарт нь бүрэн шалгуулна

УИХ-ын нэр бүхий гишүүдээс Монгол Улсын ерөнхий сайд Г. Занданшатарт Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулахыг шаардсан шаардлага албан ёсоор хүргүүлсэн. Ингэхдээ сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх тухай гээд 1.2 тэрбум төгрөг зарцуулсан, элсэлтийн шалгалттай холбоотой асуудал үүссэн гэж түүнийг огцруулна гээд буй. Тэгвэл Боловсролын сайд П.Наранбаяр энэ талаар мэдээлэл өглөө. Боловсролын сайд П.Наранбаяр: Би шалгадаг байгууллагад […]

post
Засгийн газар

С.Амарсайхан: Нисдэг тэргээр үзүүлэх түргэн тусламжийн шинэ стандарт нэвтэрлээ

Өргөн уудам газар нутагтай Монгол орны хувьд яаралтай тусламжийн үйлчилгээг нисдэг тэргээр хүргэх шаардлага сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Энэхүү тулгамдсан хэрэгцээг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтран, олон улсын стандартад нийцсэн нисдэг тэрэгний түргэн тусламжийн системийг Монгол Улсад нутагшуулах ажлыг албан ёсоор эхлүүлээд байна. Тодруулбал Монгол Улс, […]

post
Засгийн газар

Вакцины талаар ташаа мэдээлэл тараавал хариуцлага ярина

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Улаанбурхан өвчний асуудлыг хэлэлцэж, дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн билээ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дархлаажуулалтад хамрагдсан байдалд хамтран хяналт тавих, хамрагдаагүй суралцагчийг 2025 оны есдүгээр сард багтаан нөхөн дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулахыг Боловсролын сайд […]

post
Засгийн газар

Б.Жавхлан: Жилийн эцэст 3.3 их наяд төгрөг дутах нь

Засгийн газар өнөөдрийн хурлаараа ямар асуудал шийдсэн тухай Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд танилцууллаа. -2025 оны төсвийн тодотголоор хэлэлцүүлэг эхлээд 7 хонож байна. Өнөөдөр гурав дахь танилцуулгыг хийлээ. Төсөв ерөнхийлөн захирагч нараас санал авч, зохих сайжруулалт хийж ирлээ. Өнөөдөр хэлэлцүүлэг эцэслэсэн. УИХ-д төсвийн тодотголыг өргөн барих эрх зүйн орчин бүрдмэгц мэдүүлнэ. 2025 оны төсвийн хүрээнд тодотгол […]