horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Нарны гүүрээс төмөр зам хүртэлх замыг хоёр хоног хаана

post-img

Баянгол дүүргийн 1-р хороо, Нарны гүүрний баруун талын авто замаас УБТЗ-ын хойд талын автобусны буудал хүртэлх авто замыг маргааш буюу зургаадугаар сарын 4-ний 23:00 цагт хааж, шинэчлэх юм байна.

Засварлаж дуусаад, зургадугаар сарын 6-ны баасан гарагт нээх аж.

НЗХГ-аас мэдээлснээр, энэ хугацаанд авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилт болон тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэнэ. Иймд зам засварын ажлын үеэр иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөжээ.

0/1000