horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Бурхан багшийн их дүйчин өдөр Лхагва гарагт тохиож амарна

post-img

Бурхан багшийн их дүйчин өдөр зургадугаар сарын 11-нд буюу ирэх долоо хоногийн Лхагва гарагт тохиож буй юм. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар энэ өдрийг зуны тэргүүн сарын 15-нд тэмдэглэхээр болж, хуульчилснаар бүх нийтээр амардаг болсон. Иймээс монгол түмэн ирэх долоо хоногт бүх нийтээр амрах болж байна.

Бурхан багшийн их дүйчин өдөр бурхан багшийн лагшин мэндэлж, төгс гэгээрлийн хутгийг олж, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл зохиол давхацсанаараа бусад дүйчин өдрөөс онцлогтой.

Сануулахад, 20219 онд УИХ-ын нэр бүхий гишүүд Бурхан багшийн их дүйчин өдрөөр бүх нийтээр амардаг байх хуулийн төслийг санаачлан, УИХ-д өргөн мэдүүлснээр батлагдсан түүхтэй.

0/1000