horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Улаанбаатар-Багануурын автобус 06:30-д хөдөлдөг болжээ

post-img

Нийтийн тээврийн бодлогын газар зорчигчдын хүсэлтээр Улаанбаатар-Багануур чиглэлд явдаг нийтийн тээврийн автобусны цагийн хуваарийг өөрчилж, 6-р сарын 3-наас эхлэн, хамгийн эхний автобус өглөө 06:30, хамгийн сүүлчийн автобусыг орой 19:50 цагт нэмж явуулж байна. Өмнө нь тус чиглэлд эхний автобус 08:30 цагаас хөдөлдөг байжээ.

Энэ оны 4 дүгээр сараас эхлэн, Багануур-Улаанбаатар чиглэлд ZK6117Н загварын 45 хүний суудалтай 2 шинэ автобусаар үйлчилж байна. Энэ хооронд автобусанд том хүн 10 мянга, хүүхэд 5000 төгрөг төлж зорчдог.

Автобусны чиглэл: Х:17 Улаанбаатар хотын “Тэнгэр плаза”-Багануурын “Хэрлэн” худалдааны төв

Зогсоолууд: 

  • Тэнгэр плаза 
  • Баянзүрхийн шалган нэвтрүүлэх товчоо 
  • Налайхын дунд 2 
  • Налайхын дунд 1 
  • Эрдэнэ сум 
  • Баяндэлгэр сум 
  • Багануур 2-р хороо, Хэрлэн худалдааны төв, 25-р байрны зогсоол, Ахиц 2-р зогсоол, Жаргалант 2-р зогсоол, Жаргалант 1-р зогсоол, Жаргалантын эцсийн зогсоол, Байдлаг 1-р зогсоол, Эрин сургууль, Тогос-Уул 1-р зогсоол, Тогос-Уул.
0/1000