horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Д.Трамп ган болон хөнгөнцагааны импортын тарифыг 50% болгон нэмэгдүүллээ

post-img

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ган болон хөнгөнцагааны импортод ногдуулсан 25%-ийн татвараа нэмэгдүүлж, 50% болгох зарлигт гарын үсэг зуржээ.Ийнхүү тэрээр автомашинаас эхлээд лаазалсан хүнсний бүтээгдэхүүн хүртэл өргөн хүрээний үйлдвэрлэлд ашиглагддаг ган болон хөнгөнцагааны импортод өнгөрсөн 3-р сараас хойш хоёр дахь удаагаа нэмэгдэл тариф ногдуулаад байна. Мөн тэрээр өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ган төмөрлөгийн үйлдвэрт зочлох үеэрээ түүний ган болон хөнгөнцагааны импортод ногдуулсан тариф хангалтгүй гэж үзсэн тул өндөр тариф ногдуулахыг хүсэж байгаагаа, мөн АНУ-ын бизнес эрхлэгчдэд Америкийн ган төмөрлөгийн ханган нийлүүлэгчдээс худалдан авалт хийхээс өөр аргагүй болгохын тулд тарифыг маш өндөр болгохыг хүсч байна гэж хэлсэн юм.Америкийн ган төмөрлөгийн үйлдвэрлэлийн ирээдүйг хамгаалах зорилгоор нэмэгдүүлсэн хэмээн тодотгосон Трампын энэхүү тарифын арга хэмжээ лхагва гарагаас хүчин төгөлдөр үйлчилж эхэлж байгаа юм.Харин шүүмжлэгчид Трампын энэхүү тарифын бодлого нь АНУ-аас гадуурх ган үйлдвэрлэгчдийг сүйрүүлж, худалдааны түншүүдийн хариу арга хэмжээг өдөөж, горыг нь Америкийн хэрэглэгчид л амсана хэмээн байр сууриа илэрхийлж байна. АНУ нь ган төмөрлөгийн импортын хэмжээгээрээ ЕХ-ны ард жагсдаг, дэлхийн тэргүүлэгч импортлогч улс бөгөөд ихэнх металын импортоо хөрш Канад, Мексик болон Бразил, Өмнөд Солонгос зэрэг улсуудаас авдаг юм.

0/1000