horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Газын зурвас дахь хүмүүнлэгийн байдлын талаарх НҮБ-ын АЗ-ийн тогтоолын төсөлд АНУ хориг тавив

post-img

Лхагва гарагт зохиогдсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр Газын зурвас дахь хүмүүнлэгийн нөхцөл байдлын талаарх Арабын орнуулын нэрийн өмнөөс Алжир улсаас санал болгосон тогтоолын төслийн санал хураалт явагдсан байна. Уг тогтоолын төсөлд Газын зурваст нэн даруй гал зогсоож, бүс нутагт нэвтрүүлэх хүмүүнлэгийн тусламжид тавьсан бүхий л хязгаарлалтыг нэн даруй цуцлахыг шаардсан бол санал хураалтын үеэр Аюулгүйн зөвлөлийн байнгын болон байнгын бус 14 гишүүн улс дэмжиж, зөвхөн АНУ эсрэг санал өгсөн байна. Нийт 15 гишүүнтэй НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 14 гишүүн улс дэмжсэн санал өгсөн боловч байнгын гишүүн орон болох АНУ татгалзсан санал өгсний улмаас уг тогтоол батлагдаж чадаагүй байна.Уг тогтоолын төслийг байнгын бус нийт гишүүн орнууд хамтран дэмжиж, дараах зүйлсийг шаарджээ. Үүнд, Газын зурваст аливаа болзолгүйгээр нэн даруй бүрэн гал зогсоох; Хамас болон бусад бүлэглэлийн барьцаанд байгаа бүх хүнийг яаралтай, болзолгүйгээр суллах; Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийн хангамжид тавигдсан бүх хязгаарлалтыг болзолгүйгээр цуцлах шаардлагуудыг багтаасан байна. Харамсалтай нь АНУ-ын татгалзсан саналын улмаас тогтоолын төсөл батлагдаж чадаагүй бөгөөд Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд АНУ-ын энэхүү үйлдлийг хурцаар шүүмжилжээ.Хамас бүлэглэлийн Израил улсад гэнэт халдан довтолсноос үүдэлтэй Израил-Хамасын дайны явцад Газын зурваст амь үрэгдсэн палестинчуудын тоо 54 мянгыг давсан талаар эх сурвалжууд мэдээллээд байгаа билээ.

0/1000