horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Б.Чойжилсүрэн: “ДЦС 3”-ын уурын зуух нь харьцангуй бага гэмтсэн. Засвар авчих болов уу

post-img

“ДЦС 3”-т энэ сарын 1-2-нд шилжих шөнө осол гарч, 50 МВТ-ын турбингенератор шатсан юм. Үүний уршгаар Улаанбаатар хотын 50 МВт цахилгаан, 100 Гкал/цаг дулаан байхгүй боллоо. Уг турбиныг захад 2-3 жил шаардлагатай. Энэ талаар Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.

Ирэх өвөл Улаанбаатар хотод дутагдсан цахилгаан, дулааныг өөр эх үүсвэрээс нөхөх боломж бий юү?

-Цахилгааны тухайд ирэх өвөл 50 МВт-ын турбин цахилгаан үйлдвэрлэж  амжихгүй. Энэ бол ойлгомжтой зүйл. Үүнийг бусад эх үүсвэрээр орлуулна. Тухайлбал: Өвөрмонголын эрчим хүчний системээс шаардлагатай үед 80 хүртэлх МВт-ын эрчим хүч импортлохоор холбогдох бүх хэлэлцээрийг хийгээд, холбогдох дэд бүтцээ тавьсан. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 2 дахь 150 МВт-ын блок ашиглалтад орох болов уу. Орлуулах цахилгааны хувьд энэ мэт бололцоо гарах болов уу гэж тооцож байна.

“ДЦС 3”-ын уур үйлдвэрлэж байгаа зуух нь харьцангуй гэмтэл багатай. Засвар авчих болов уу. Цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэдэг горимоос зөвхөн дулаан үйлдвэрлэх горимд шилжүүлэх боломж бий. Схемийн өөрчлөлт хийнэ. Ирэх өвөлтэй харьцуулахад хотын дулааныг бууруулахгүй байх техникийн бололцоо бий.  

0/1000