horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Урантөгс

Буддын шашинтай алдартнууд

post-img

Буддизм бол 2600 гаруй жилийн турш оршин тогтнож ирсэн дэлхийн хамгийн эртний шашнуудын нэг юм. Гэсэн хэдий ч сүүлийн 30 жилийн хугацаанд Буддизм нь уламжлалт Буддын шашингүй орнуудад дэлгэрч, дэлхийн өнцөг булан бүрээс нийгмийн янз бүрийн давхаргаас олон хүнд хүлээн зөвшөөрөгджээ.Ингээд буддын шашинтай алдартнуудын мэдээллийг хүргэе

Киану Ривз

1993 онд Киану Ривз “Бяцхан Будда” киноны Сиддхартагийн дүрд тоглосон бөгөөд энэ дүр нь жүжигчнийг Буддын шашныг сонирхон судлахад хүргэсэн байх өндөр магадлалтай.

Холливудын хамгийн хүнлэг энэрэнгүй хэмээн тодорхойлогддог жүжигчин “Буддын шашныг нээх нь” нэртэй видео цувралдаа “Мөнх бус байдал, үхлийн тухай эргэцүүлэн бодох нь бидний дотоод хүчийг улам бүр нэмэгдүүлдэг” гэсэн байна. Киану Ривз буддын шашинтай хэмээн өөрийгөө албан ёсоор зарлаагүй ч гэсэн даруу амьдрахыг илүүд үзэн, өөрийнхөө дотоод тайвшралыг олохын тулд бясалгаж амьдардаг хэмээн хэлж байсан юм.

Билл Клинтон

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоныг зарим эх сурвалжид буддын шашинтай хэмээн дурдсан байдаг. Билл Клинтон олон жилийн турш зүрхний өвчинтэйгөө тэмцсэний үр дүнд сүүлийн жилүүдэд эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэн цагаан хоолтон болсон байна. Билл Клинтон буддын шашны ёс суртахуун, гүн ухаан, оюун санааны сахилга батыг хүндэтгэдэг тухайгаа ярьж байжээ.

Ричард Гир

Холливудын хамгийн алдартай Буддистуудын нэг бол жүжигчин Ричард Гир юм. Буддын шашны үнэнч дагагч, Төвөдийг дэмжигч, Далай ламын ойрын нөхөр гэдгээрээ тэрээр мөн дэлхийд танигдсан билээ. Ричард Гир Зэн буддизмыг анх сонирхож эхэлсэн бөгөөд хожим нь 14-р далай ламтай дотно нөхөрлөсөн байдаг.

1993 онд Оскарын шагнал гардуулах ёслолын тайзан дээр Төвөдийг хамгаалсан утгатай уг хэлж Хятадын засгийн газрын хар жагсаалтад орж Хятад улсад нэвтрэх эрхгүй болж байсан удаатай. Тэрээр амьдралынхаа хүнд сорилт бүрийг сэтгэлийн сахилга бат, бясалгал ухаарлаар туулдаг хэмээн ярьж байжээ.

Ума Турман

1964 онд Ума Турманы аав Роберт Турман Төвөдийн Буддын шашны ламаар томилогдсон анхны барууны хүн болж байжээ. Мөн түүний аав далай ламтай дотно нөхөрлөдөг төдийгүй АНУ-д буддизмыг танилцуулахад хувь нэмэр оруулсан хүн юм. Түүнийг “Ума” хэмээн нэрлэсэн нь ч санскрит гаралтай нэр бөгөөд “өөрийн сэтгэлээ хянах” гэсэн утгатай аж.

0/1000