BTS хамтлагийн хамгийн залуу гишүүн Жонгүг болон Жимин нар өнөөдөр өглөө цэргээс халагдаж хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирж байна.
Тэд Кёнгидо мужийн Ёнчон дахь 5 дугаар явган цэргийн дивизэд алба хаажээ. Жимин, Жонгүг нар 2023 оны 12-р сарын 12-нд цэрэгт татагдсан билээ. Тодруулбал 18 сарын хугацаанд армид алба хаасан аж.

Өнгөрсөн оны 6, 10 дугаар сард хамтлагийн гишүүн Jin, J hope нар цэргээс халагдсан бол RM, V нар өчигдөр цэргээс халагдлаа.Харин эрүүл мэндийн асуудлаас болж нийгмийн үйлчилгээний ажилтан болсон Suga 6 дугаар сарын 21-нд ажлаа дуусгах төлөвтэй байна. Өмнөд Солонгост хөдөлмөрийн чадвартай бүх эрчүүд 18-21 сарын хугацаанд цэргийн алба хаах хуультай. Ийнхүү хамтлагийнхан цэргийн албаа амжилттай хаасан учир тэдний удахгүй гаргах цомог болон бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа эргэн ирэхийг фенүүд нь тэсэн ядан хүлээж байна.