Монголын бурханы шашны тэргүүн Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт сүсэгтэн олонд хандан мэндчилгээ дэвшүүлжээ
Зуны тэргүүн сарын шинийн 15, Бурхан багшийн төрсөн, гэгээрсэн, нирваанд хүрсэн, гурван гүн утгатай үйл явдал нэгэн зэрэг тохиосон ариун их дүйчэн өдрийн мэндийг айлтгая.Бурханы шашны сургаальд эл өдөр үйлдсэн аливаа буянт үйлийн үр мянга дахин арвиждаг хэмээн айлдсан тул сэтгэлээ ариусган, үгийн сайныг хэлж, амар амгаланг түгээж, эв эеийг эрхэмлэн, сайн үйлсийг дэлгэрүүлэх үйлсэд шамдацгаая. Хүн төрөлхтний энх тайван, энэрэлт сэтгэл, эв нэгдлийн хүчээр эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан амар амгалан байх болтугай