horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ахдаа бөөрөө өгөх гэтэл цусны бүлэг нь тохироогүй тул бүлэг нийлүүлэх уусмал хэрэгтэй болжээ

post-img

“Дүүд минь амьдрал бэлэглээч” хэмээн манай редакцад хандсан нэгэн хүсэлтийг Та бүхэнд уламжилъя.

Сайн байцгаана уу?

Намайг Батаагийн Болортуяа гэдэг. Би айлын том охин. Бие биеэ түшиж, тулж, тэврэлдэж өссөн ганц эрэгтэй дүү Тэмүүжин минь өнөөдөр амьдралын төлөө чимээгүйхэн, тэмцэж байна. Тэр минь соёл судлаач мэргэжилтэй. Соёл Урлагийн Их Сургуулийг 2011 онд төгсөөд, мэргэжлээрээ Дархан хотын “Залуучууд” театрт сургуулиа төгссөн цагаасаа хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Эгэл даруу, ажилдаа үнэнч, эхнэр, 3 хүүхдийнхээ төлөө амьдралаа зориулж яваа, жирийн атлаа бидний хувьд маш үнэ цэнтэй, эрхэм дүү минь юм.

2020 онд дүүд минь бөөрний архаг дутагдал гэсэн хүнд онош тавигдсан. Эхэндээ эдгэрнэ гэж итгэл найдлага өвөрлөж, элдэв арга чарга хайсаар явсан ч эцэст нь 7 хоногт 3 удаа гемодиализын аппаратад орох болсон. Түүний минь биеийн байдал ч, амьдралын хэмнэл ч бүхэлдээ өөрчлөгдсөн. Гэсэн ч элэг бүтэн амьдрал, эгэл жирийн өдрүүдийг эргүүлэн авч үлдэхийн төлөө дүү минь тэмцсээр байна.

Хамгийн сайхан нь гэвэл хайртай дүү охин Аззаяа маань ахдаа бөөрөө өгнө гэж шийдээд жил гаруйн хугацаанд бүх шинжилгээ, олон шалгуур, сорилтуудыг туулж, хагалгаанд орох болзлыг бүрэн хангасан билээ. Гэхдээ нэг том асуудал нь цусны бүлэг нь тохирохгүй учраас тусгай бүлэг нийлүүлэх уусмал шаарддаг, өндөр өртөгтэй эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орохын тулд гадаадаас тусгай уусмал захиалах, цаашдын эмчилгээний зардал гээд бүх зүйл манай гэр бүлийн хувьд маш хүнд тусаж байна.

Тиймээс эгчийн сэтгэлээр дүүгийнхээ төлөө та бүхнээсээ чин сэтгэлийн дэмжлэг, туслалцаа, итгэл найдвар хүсье!

Жич: 2025.06.24-нд бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор болсон. Гэвч биеийн байдал, эмчилгээнээс шалтгаалан тэрнээс өмнө ч яаралтай хагалгаанд орох магадлал өндөр байна. Та бүхэн дүүд минь ерөөлөө хайрлаж, амьдрал бэлэглээрэй.

Хандивын данс:

Хүлээн авагч: Батаа Тэмүүжин

Банк: Хаан

Данс: 5132100124

IBAN дугаар: MN720005005132100124

📞 Холбоо барих: 89090553, 88010553

Facebook: https://www.facebook.com/share/16jbuW6LwY/?mibextid=wwXIfr

0/1000