УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдын үүрэгт ажилд нь томилох эсэхийг хэлэлцэн шийднэ.
МАН-ын 7 дугаар бага хурлын гишүүдийн олонхын шийдвэрээр Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн. Энэ дагуу МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлээд буй.
Тэгвэл өнөөдөр /2025.06.12/ Шинэ Ерөнхий сайд томилгоог эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороо 10.00 цагт, үргэлжлүүлэн 12.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. УИХ-ын гишүүдийн олонх дэмжвэл Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдож засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ өргөн барина