horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Б.Батжаргал: Давхар ажил хийвэл НДШ төлөхгүй ч байж болно

post-img

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн онцлог, тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн талаар НДЕГ-ын даргаас тодрууллаа.

НДЕГ-ын дарга Б.Батжаргал:

-5 хуулийн төсөл боловсруулж, бэлэн болгосон. Хамгийн том нь Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль буюу анхдагч хууль байгаа. Энэ бол тэтгэврийн зах зээл дээр улсын тэтгэврийн сангаас гадна хувийн тэтгэврийн сан ажиллах ёстой. Үүн дээр том хууль бэлэн болсон ЗГ-аар хэлэлцүүлсэн. Бусад 4 нь нийгмийн даатгалын багц хууль. Үүн дотор Нийгмийн даатгалын Ерөнхий хууль, Тэтгэврийн хууль, Тэтгэмжийн хууль, Ослын даатгалын хууль.

Тэтгэврийн хууль дээр суурь тэтгэвэр гэдэг ойлголт орж ирнэ. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд ажил олгогчийг дэмжсэн заалтууд орж ирнэ. Тэтгэмжийн хуульд одоо лист авахад ажил олгогч 5 хоногийг нь төлдөг. Тэрийг бүгдийг нь НДС-гаас олгоно. Үйлдвэрлэлийн ослын даатгалын хуульд осол гарсны дараа биш, өмнө нь ажилтнаа хамгаалах, эрүүл байлгах сонголтыг сайн оруулсан. Эрсдэл гараад, хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийг нөхөн сэргээгээд, буцаан ажилд нь оруулах, идэвхтэй амьдралын хэв маягт эргүүлж оруулах зарчмуудыг суулгасан.

-Давхар ажлаа НДШ авдгийг болиулах уу?

-Одоо их сургуулийн багш 1 төсөл дээр давхар ажиллалаа гэхэд ажил гүйцэтгэх гэрээ байгуулдаг. Үүнээс НДШ авдаг. Одоогийн хуулийн төсөлд тухайн хүн давхар ажлаасаа НДШ төлөх эсэхээ өөрөө сонгохоор болгосон. НДШ төлөхгүй ч байж болно. Үндсэн ажлаасаа бол НДШ-ээ заавал төлнө.

0/1000