Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Н.Алтанхуяг: Буурал морь бид хоёр монгол наадмын чимэг нь байлаа
- 2025/06/13

- 17 өдрийн өмнө

- 5 мин уншина

Морьт харвааны 17 дахь удаагийн ДАШТ болон Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцохоор тусгайлан сургасан 18 адууг хулгайлж, бүгдийг нь төхөөрсөн хэрэг гараад байна.

Монголын үндэсний морьт харвааны холбооны “Намнаа” академи болон “Дайчид” клубийн морь сургагч, хүүхэд залуучууд хүлгүүдийнхээ хамт 5 дугаар сарын дундаас эхлэн бэлтгэл, сургуулилалтдаа гарчээ. Ийн тэднийг Хан-Уул дүүргийн Жаргалантын аманд байрлан, бэлтгэл хийж байх үеэр 6 дугаар сарын 7-ны үүрээр 18 адууг нь хулгайлжээ.

Эдгээр морь олон улс болон Дэлхийн томоохон тэмцээнүүдэд оролцож, эх орноо сурталчлахаас гадна дотоодын олон кинонд дүрээ мөнхөлж байж. Тэдгээрийг сургахад нийт 7 жил зарцуулж, 300 гаруй сая төгрөг зарлагаджээ. Гэхдээ “Хөрөнгө мөнгөнөөс илүүтэй хүний анд найз, ахан дүүсээс ялгаагүй болсон хүлгүүдээ үхсэн байхыг үзэхэд хэлэх үг олдохгүй байна” хэмээн эдгээр морийг сургах үйлсэд хүчин зүтгэсэн Б.Болдбаатар ярьсан юм.

Тэр Монголын морьт харвааны холбоог үүсгэн байгуулагч бөгөөд амьдралынхаа 16 жилийг морьт харвааны спортын хөгжилд зориулсан нэгэн.

Монголын үндэсний морьт харвааны холбооны үүсгэн байгуулагч Б.Болдбаатар

“Хулгайч нар өнгөрсөн жил Дэлхийн нүүдэлчний наадмаас мөнгөн медаль хүртсэн, “Намнаа” академийн үүсгэн байгуулагч Н.Алтанхуяг багшийн 100 метр замыг 6 секундэд туулдаг “Буурал хээр” гэгдэх хурдан хүлгийг унаад, морьдыг минь туусан байсан. Буурал хээрийнхээ цустай толгойны зургийг хараад, үнэхээр нулимсаа барьж дийлээгүй. Цагдаа нар бидэнд сая зургийг нь үзүүллээ. Энэ морьд олон сайхан залуучуудыг өв соёлд дурлуулсан сайхан хүлгүүд байсан” хэмээн уйлан хайлан байж ярилаа.

2010 онд Солонгос улсад төвтэй Дэлхийн морьт харвааны холбоо морьт харвааг Дэлхийн соёлын өв ЮНЕСКО-д бүртгүүлжээ. Үүнийг учрыг ЮНЕСКО-гоос тодруулахад “Монгол Улсад морьт харвааны спорт байдаггүй. Газраас харвадаг юм байна” гэжээ. Манай улс ЮНЕСКО-д морьт харваагаа бүртгүүлэхийн тулд өв соёлоо тээж явах ёстой юм.

Тиймээс Б.Болдбаатар морьт харваагаар хичээллэн, 2010 оны 10 дугаар сард Япон улсад болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд очиж, анхны аварга болжээ.

Ингээд Монголдоо ирээд Монголын үндэсний морьт харвааны холбоог үүсгэн байгуулсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар тус холбоонд бүртгэлтэй 10 клубийн 100 гаруй залуус морьт харваагаар хичээллэж байна.

“Намнаа” академийн тэргүүн Н.Алтанхуяг

“Хөөрхий зайлуул, морьд минь тарган биш байсан. Идэшний тарган адуу гэж ярьдаг даа. Тийм морь биш ээ. Жилийн 4 улирал сургаж, хайрлан унадаг байсан шүү дээ. Туранхай, хэрзийсэн морьд байсан. Алаад юу авна гэж тийм юм хийдэг юм бэ?” гэж өгүүлэхдээ нулимсаа барьж дийлэхгүй байв.

“Намнаа” академийн тэргүүн Н.Алтанхуяг эдгээр морийг өөр өөр хүмүүсээс авчээ. Олон өөр айлаас, ондоо сүргээс шилж авсан адуунуудаа нэг сүрэг болгож, сургахад олон жилийн хөдөлмөр, хөлс хүч, хөрөнгө мөнгөө зарцуулжээ.

Морьдоо алдсанаас хойш 7 хоногийн дотор гэхэд 10 гаруй сая төгрөгийг эрэл хайгуулд зарцуулсан байна.

Шавь нартайгаа нийлж, энэ тэндээс машин гуйж, бензин хийн хайжээ. Дрон хүртэл нисгэсэн байна. Морьдоо олохын тулд олон өдөр нойр, хоолгүй явжээ. “Морь гүйнэ гэж ярьдаг. Гүйгээд явсан юм байх даа” гэж бодож байсан ч арай ч ийм болно гэж бодоогүй” гэдгээ тэрээр нулимс зангируулан ярьсан юм.

Н.Алтанхуяг багш МУИС-ийг философич мэргэжлээр төгсжээ. Гэсэн ч монгол соёл, морьт харвааны спортод 10 гаруй жилээ зориулсан байна. Түүнээс гадна тэр өөрөө морьт харвааны Монгол Улсын хошой аварга хүн. Хулгайч нарын гарт алагдсан морьдын дотор аварга болохдоо хөлөглөсөн хурдан хүлэг нь байжээ.

“Намнаа” академийн тэргүүн Н.Алтанхуяг “Морьт харвааны спортод унах морьдыг ааш зан, номхон дөлгөөн байдал, туг дарцагнаас үргэдэггүй гээд олон шинжийг нь харгалзан сонгож авдаг. Монгол морьд бүгд сайхан. Гэхдээ тусгайлан сургаж, гаршуулахын тулд цаг хугацаа шаарддаг. Сүүлийн 10 жилийн хөдөлмөрийг минь үгүй хийлээ” хэмээн халаглаж сууна.

Монголчууд морин дэл дээр Дэлхийн талыг эзэлж явсан ард түмэн. Морь бол молор эрдэнэ хэмээн эртнээс дээдэлж ирсэн. Дэлхийд биднийг бусдаас ондоо байлгадаг олон онцлогийн нэг нь агт морьд. Моринд хайртай, морио дээдэлдэг ард түмэн дунд минь адууг мах гэж хардаг, шунаг сэтгэлээ хорон муугаар тайлдаг хүн-араатан байх юм даа.

- Шинэ
- Хандалттай