horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Элсэлтийн шалгалт орон даяар маргааш эхэлнэ

post-img

Элсэлтийн шалгалтыг орон даяар энэ сарын 18-21-ны өдрүүдэд зохион байгуулна. Энэ жил 35.939 сурагч их, дээд сургуульд элсэх шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.

Боловсролын үнэлгээний төв элсэлтийн шалгалт өгөхөөр ирэх сурагчдад ямар нэгэн чирэгдэл учруулахгүйгээр шалгалтын материал, хариултын хуудас, харандаа, баллуур гэх мэт хэрэгцээт бүх зүйлээр хангадаг. Тиймээс шалгуулагч шалгалт өгөхөөр очихдоо ямар нэгэн дэвтэр, ном, гар утас, тооны машин авчрах шаардлагагүй юм байна.

Шалгуулагчийн авсан оноог машинаар уншуулаад, анхны оноог өөрт нь харуулсны дараа Боловсролын үнэлгээний төв рүү бүх оноог автоматаар татаж, хэмжээст оноонд шилжүүлдэг. Сүүлийн шалгалтаас хойш 24 цагийн дотор буюу 6 дугаар сарын 22-ны өдөр гэхэд бүх дүн, оноог их, дээд сургууль болон дээд боловсролын сургалтын байгууллагуудад илгээх аж.

Шалгалтын хуваарь

Зургаадугаар сарын 18

  • Түүх: 10:00-11:20
  • Англи хэл: 14:00-15:20

Зургаадугаар сарын 19

  • Хими: 10:00-11:40
  • Газар зүй: 13:00-14:20
  • Нийгэм судлал: 16:30- 17:50

Зургаадугаар сарын 20

  • Биологи: 10:00-11:20
  • Математик: 14:00-15:20

Зургаадугаар сарын 21

  • Физик: 10:00-11:40
  • Орос хэл: 13:00- 14:20
  • Монгол хэл: 16:00-17:20
0/1000