horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Урантөгс

Я.Содбаатар: Засгийн газрын бүтэц өөрчлөгдөхгүй. Сайд нарын 40% нь шинэчлэгдэнэ

post-img

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар сэтгүүлчдэд мэдээллээ.

Я.Содбаатар “Монголчууд бид энэ цаг үед нэгдсэн бодлоготой байж, хүнд цагийг хамтдаа туулах нь зүйтэй. Энэ дагуу МАН-ын бага хурлын VI хурлаас гаргасан шийдвэрийн дагуу өмнө нь хамтарч ажиллаж байгаад, гэрээ зөрчсөн намаас бусад намтай хамтарч ажиллаж болох чиглэлийг Ерөнхий сайдад өглөө. Ерөнхий сайд Засгийн газрыг байгуулахдаа бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй. Энэ нь цаг хугацаа болон нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай шууд хамааралтай учир бүтэц, бүрэлдэхүүнийг өнөөдрийнхөөр авч явна. Харин одоо оруулж ирэх төсвийн тодотголтой хамт бүтцийн өөрчлөлтөө хийе гэж шийдлээ. Тиймээс үндэсний хороодыг тэргүүлж байсан сайд нарыг томилохгүй байхаар шийдвэрлэсэн. Мөн өмнөх Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт өөрчлөлт оруулахгүй байхаар шийдсэн. Энэ ч үүднээс асуудлаа мэдэх зарим сайдыг үлдээж байгаагаа Ерөнхий сайд өөрөө хэлсэн. Хүн сольж, сандал ширээ зөөж, нэр ус солих шаардлага байхгүй гэж үзсэн учраас МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайдын танилцуулсан шийдвэрийг дэмжсэн” гэж мэдэгдлээ.

0/1000