horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хуулиас гадуур төлбөр авч байсныг тогтоон, хүчингүй болгууллаа

post-img

Авлигатай тэмцэх газраас Эрчим хүчний яаманд хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилттэй өнөөдөр танилцлаа. Эрчим хүчний чиглэлээр олгох тусгай зөвшөөрөл, дулааны болон цахилгааны техникийн нөхцөлтэй холбоотой тушаал, шийдвэрийг авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд хянан үзэж, хариуцсан албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, дүн шинжилгээ хийсэн байна. Үүгээр мэдээллийн ил тод байдал хангалтгүй, тусгай зөвшөөрөл авахад тавигдах нөхцөл шаардлагыг хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичгээр тодорхойлоогүй байжээ. Энэ нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэх эрсдэлтэй байх тул 2024 оны 11 дүгээр сард ЭХЯ-нд АТГ зөвлөмж хүргүүлсэн аж.

Эрчим хүчний яамнаас олгож буй тусгай зөвшөөрөл, цахилгааны болон дулааны техникийн нөхцөл олгохтой холбоотой дүрэм журам хүчингүй болгуулах, ил тод байдлыг хангуулах, тусгай зөвшөөрөл олгох нөхцөл шаардлагыг хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичгээр тодорхойлох зэрэг асуудлаар хүргүүлсэн 4 заалт бүхий зөвлөмжийн 82.5%-ийг ЭХЯ хэрэгжүүлжээ. ЭХЯ уг зөвлөмжийн хариуг ирүүлэхдээ хугацаа хоцроосон ч зөвлөмжийг харьцангуй үр дүнтэй хэрэгжүүлсэн гэж АТГ үзэж байна.

ЭХЯ-наас олгох тусгай зөвшөөрлийн үйлчилгээний үнэ гэх төлбөрийг “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны А/15 дугаартай тушаалаар үндэслэлгүйгээр тогтоон авч байсныг хүчингүй болгожээ. Түүнчлэн бүсчлэлээс хамааран цахилгаан, дулааны нөхцөл шинээр олгох тохиолдолд иргэн, хуулийн этгээдээс хуульд заагаагүй төлбөр авч байсан аж. Үүнийг хүчингүй болгосон байна.

Техникийн нөхцөл олгож байгаа цахим систем нь иргэн, хуулийн этгээдийн хүсэлт гаргах хугацааг хязгаарлаж, хүндрэл чирэгдэл учруулахаар байсныг өөрчилж, цахим системийг 24 цагийн турш өргөдөл хүлээн авдаг болгосон байна. Цаашид тус яам тусгай зөвшөөрөл авахад тавих нөхцөл шаардлагыг тодорхой болгоход анхаарахыг АТГ зөвлөлөө.

0/1000