horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Урантөгс

АНУ-д хууль бус цагаачдыг албадан буцаах ажиллагаа идэвжиж буйтай холбоотой Элчин сайдын яам мэдэгдэл гаргажээ

post-img

Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайдын яам албан ёсны мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд:

АНУ-ын шинэ засаг захиргаанаас хууль цагаачлалтай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд тус улсын Цагаачлал, гаалийн алба болон хууль сахиулах бусад байгууллага хамтран АНУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг саатуулж албадан буцаах ажиллагааг идэвхитэй явуулж байна.

Энэ хүрээнд хууль сахиулах байгууллагуудын зүгээс ойрын хугацаанд өргөн хүрээний шалгалтын ажиллагааг хууль бус цагаачид ихээр оршин суудаг томоохон хотуудад явуулахаар төлөвлөж буй тухай дотоодын хэвлэлийн сайтууд мэдээлж байна.

Иймд иргэд та бүхэн анхаарал болгоомжтой байж, өөрийн холбогдох бичиг баримтыг тогтмол биедээ авч явж байх, АНУ-ын хууль тогтоомжийг чандлан мөрдөж зөрчил гаргал байхад онцгой анхаарна уу

0/1000