Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Б.Соёлмаа: Хүчиндүүлсэн гэх ламхай “… ах намайг яагаа ч үгүй” гэж хэлсэн байна лээ. Манай дүүг хилсээр гүтгэж байна
- 2025/06/18

- 12 өдрийн өмнө

- 4 мин уншина

“Гандантэгчэнлин” хийдэд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл 2023 онд гарсан. Тухайн үед 3 хүүхэд хохирогч болж, тэднийг хүчиндсэн хэрэгт 4 хүүхдийг сэжиглэн шалгажээ. Тэдгээр 4 хүүхдийн 3 нь тухайн үед насанд хүрээгүй байсан бол 1 нь насанд хүрсэн байжээ. Ингээд насанд хүрсэн нь ганцаараа уг хэрэгт холбогдож, анхан шатны шүүхээс 12 жил хорих ял сонсоод байгаа аж. Тухайн ламхайг одоо ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид саатуулаад байгаа юм. Түүний эгч Б.Соёлмаатай ярилцлаа.

–Хэрэг явдлыг эхнээс нь яривал? Яг юу болсон бэ?

-Сайн байна уу. Бид дөнгөж сая дүүтэйгээ уулзаад ирлээ. “Гандантэгчэнлин”-д хүчирхийллийн хэрэг гарсан гэх мэдээ 2023 онд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Үүнд манай дүү холбогдсон гэдгийг бид тухайн үед мэдээгүй. Учир нь манай дүү Монголд ирээд удаагүй байсан. 2023 оны 5 дугаар сараас эхлээд өөр өөр хүүхдүүдийн нэр гараад, нэг ээж ярилцлага өгөөд яваад байсан. Ингээд 2023 оны 6 дугаар сарын сүүлчээр манай дүүгийн нэрийг нэмээд, яллагдагчаар оруулчихсан байсан. Үүнийг нь бид наадмын дараа мэдсэн.

Гэтэл аль хэзээний нэг бичиг дээр миний дүүгээр гарын үсэг зуруулчихсан байсан. Дүүд маань “Чи энэ цаасан дээр гарын үсгээ зур” гэж загнаад, зуруулсан байгаа юм. Дүү маань тэр үед айгаад, “Нэг цаасан дээр гарын үсэг зур гэхээр нь зурсан” гэж бидэнд хэлсэн. Манай дүү Энэтхэгт 12 жил сурч ирсэн. Монгол хэл сайн мэдэхгүй. Монгол хэлээр өөрийгөө ойлгуулж илэрхийлэхдээ муу. Төвөд, англи хэлээр ярьдаг, даруухан хүүхэд.

–Хохирогч гээд байгаа хүүхэдтэй холбоогүй гэсэн үг үү?

-Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр гэмтэлтэй гэж гарсан хүүхэдтэй манай дүү огт холбоогүй. Манай дүүг “Гандан” хийдээс гарсны дараа тухайн хүүхэд тэнд ээжтэйгээ цуг байрласан юм байна лээ. Тэгээд өөр хүүхдийг оролдож, тийм зүйл хийсэн гэж бүр хүний санаанд багтамгүй зүйл гаргаж ирсэн.

–Танай дүү хэзээ Энэтхэг яваад, хэзээ Монголд буцаж ирсэн юм бэ? Хэрэг болсон гэх үед Монголд байгаагүй гэж та хэлсэн.

-Миний дүү 2011 онд Энэтхэг рүү явсан. Тэнд 12 жил болоод, 2023 оны 2 дугаар сарын 4-нд Монголд ирсэн. Тухайн үйл явдал 2022 оны 11 дүгээр сараас эхэлсэн гэж тэр хохирогч гээд буй хүү ярьдаг юм байна лээ. Гэрч хүүхдүүдэд хүмүүс үг зааж өгсөн байна лээ. Тэдний ярьсан юм нь хүний санаанд орохооргүй. Тийм юм ярьж байгаа байхгүй юу. Үнэхээр аймшигтай. Тэр хүүхдүүд мэдүүлэгтээ хүүхэд ярихааргүй юм биччихсэн.

Манай гэр бүлд ёс бус харилцаатай хүн нэг ч байхгүй. Миний дүү Энэтхэгт “Серёжа” гээд шашны сургуульд гүн ухаан, философи судалсан. Шашны гүн ухаанаар тэндээ онц үнэлгээтэй суралцдаг хүүхэд байсан. Сургуулиас нь тодорхойлолт ирснийг хавсаргаж, цагдаагийн байгууллагад өгсөн шүү дээ. Энийг хэрэг гэж яриад байгаа. Миний хувьд зохиол гэж нэрлэмээр байна.

–Энэтхэгээс ирээд “Гандан”-д орсон шалтгаан нь юу байсан бэ? “Гандан”-д хэр удсан талаар мэдээлэл өгөөч?

-“Гандан”-д орсон шалтгаан нь “Цагаан сарын үеэр ачаалал их байдаг болохоор нэмэлт бичээч хэрэгтэй байна” гээд хийдийн багш нь өөрөө манай дүүг уриад, “Гандан”-д түр байрлуулсан юм. Миний дүү хэргэм, цол өндөртэй учраас урьж ажиллуулсан. “Гандан”-д нэг сар л байрласан байх. Тэр хугацаандаа ч гэртээ байсан хүүхэд шүү дээ.

-Сая дүүтэйгээ уулзаад ирсэн. Дүү нь юу хэлж ярьж байна вэ? Сэтгэл санаа, биеийн байдал нь хэр байгаа бол?

-Манай дүүг өнгөрсөн Даваа гарагт Хорих 461 дүгээр ангид саатуулсан. Дүү маань “Хүн яагаад ийм байдаг юм бэ? Би юу ч ойлгохгүй байна. Яагаад хүмүүс тэр жаахан хүүхдүүдийг худлаа ярьж байгааг ойлгохгүй байгаа юм” гэсэн.

-Хохирогч нь таны дүүг буруутай гээд байгаа юм уу?

–Хохирогч гээд буй хүүхэд “………. ах намайг яагаа ч үгүй” гэж бусад хүмүүст хэлсэн байна лээ. Тэгсэн хэрнээ цагдаад мэдүүлэг өгөхдөө манай дүүг буруутгасан. Миний дүүг гүтгэж байгаа тэрхүү хохирогч хүүхэд алгаа хавсарч байгаад өөр хүүхдийн ээжид, бас өөр олон хүүхдэд “Намайг уучлаарай. … ах намайг яагаа ч үгүй. Ийм зүйл ёстой болоогүй шүү” гэж хэлсэн байна лээ. Тэгж хэлэхийг нь олон хүн сонссон байна лээ.

Тэдэнд “Гэрчээр ороод, энэ үгээ хэлээд өгөөч” гээд гуйхаар “Үгүй” гээд байгаа.

Мөн тэнд байсан нэг хүүхэд “Ёстой уучлаарай. Намайг ……. ах яагаа ч үгүй. Энэ гүтгэлэг шүү. Уучлаарай” гэж хохирогч хүүхэд хэлсэн гэдгийг надад хэлсэн. Яагаад манай дүүг гүтгээд, янз янзын юм зохиож яриад байгааг ойлгохгүй байна. Миний дүүг хилс хэрэгт гүтгээд, 1 хүүхэд хүчиндсэн хэрэгт унагаад байна.

-Анхан шатны шүүхээс дүүд чинь 12 жил хорих ял оноосон. Одоо та нар яах вэ?

-Бид давж заалдана. Нэг гэр бүлийг золиосонд гаргаад, миний дүүг гүтгэж байгаагийн цаана ямар эрх ашиг, юу явагдаад байгаа юм бэ? Үүнийг Монгол Улсын хууль хяналтын байгууллага нь тусгайлан авч үзэж, сууриас нь шалгамаар байна. Жинхэнэ хэлмэгдүүлэлт, гүтгэлэг нь болоод байгаа учраас мэддэг газрууд нь анхаарч үзээсэй л гэж хүсэж байна.

- Шинэ
- Хандалттай