Морьт харвааны тусгайлан сургасан 18 адууг энэ сарын 7-ны /2025.06.07/ өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс хулгайлан, махалсан хэргийн сэжигтнүүдийг цагдаагийн байгууллага олж, саатуулсан. Уг хэрэгт 18-29 насны 5 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна. Тэд уг морьдыг бүлэглэн хулгайлж, уг хэргээ нуун далдлах зорилгоор морьдын хүзүүнд зүүсэн байсан байршил тогтоогч GPS төхөөрөмжийг авч, жалганд хаясан байв.
Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б нарыг прокурор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 хэсэг, 3 дахь хэсгийн 3.2 хэсэгт зааснаар яллагдагчаар татан, эрүүгийн хэрэг үүсгэжээ. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл. Мал хулгайлах 2.
Энэ гэмт хэргийг: 2.1.олон тооны мал хулгайлж;
2.2.бүлэглэж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.
2025-06-19 04:25:25
МОНГОЛ УЛСЫН хойч үeэ багаас ни маш сайн хүмүүлэхэд онцгой анхаарах цаг болж байнаа.Анх удаа алдаж хулгай хийсэн бол анхаарч үзэж Энэрэнгүй хүнлэг байхыг зааж ХУУЛИЙН ХИЧЭЭЛ оруулж өөрөө гэм буруугаа ойлгож байгаа бол их хатуу шийтгэмээргүй байнаа
2025-06-19 01:34:10
Zu