“ДЦС-3”-д осол гарч, албан үүргээ гүйцэтгэж байсан инженер залуу амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ ослын талаар тус станцын захирал Л.Эрхбаатараас тодрууллаа
Тэрээр “2025-2026 оны өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 06.02-06.07-ний өдрүүдэд манай станц тэг зогсолт хийж байсан. Энэ үеэр хамгийн сүүлийн тоноглол болох 9 дүгээр машиныг зогсоох явцад гэмтэл гарч хүний амь эрсэдлээ.Өнөөдрийн байдлаар станцын төлөвлөгөөт ажлууд графикийн дагуу хийгдээд явж байна. Өвлийн бэлтгэл ажлын хангалт 45 хувьтай байна. 9 дүгээр машин зогссон. Нөхцөл байдал бол сайнгүй байна. Цагдаа, тагнуулын байгууллагын шалгалт үргэлжилж байна. Техникийн гэмтэл тодорхойлох ажлын хэсэг ажиллаж байна. Эцсийн дүгнэлт хараахан хараагүй байна. Хүний амь хохирсон 9 дүгээр машин уруу орох зөвшөөрөл хараахан ирээгүй учраас гэмтлийн шалтгаан болон хохирлын дүн эцэслэн гараагүй байна” гэж мэдэгдэв.
2025-06-19 07:06:39
ДАРГА УДИРДЛАГУУД НЬ БОЛОМЖ ОЛДВОЛ ЦАВЧАА ХИЙЖ ХУВИЙН АШИГ , АВИЛГА УРЬТАЛ БОЛГОСОН НОВШНУУД