horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Урантөгс

The Korea Herald: BTS хамтлаг 2026 оны 3 дугаар сард эргэн ирэлтээ хийх өндөр магадлалтай

post-img

BTS хамтлаг ирэх оны 3 дугаар сард удаан хүлээгдэж буй бүрэн хэмжээний эргэн ирэлтээ хийх гэж байгаа тухай салбарын олон эх сурвалж The Korea Herald-д баталжээ. Хамтлагийн 7 гишүүн бүгд 18 сарын хугацаатай цэргийн албаа хааж дуусгасан бөгөөд Suga энэ бямба гарагт халагдах тул тэд хэзээ эргэн нэгдэж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх бол гэсэн таамаг шүтэн бишрэгчид болон К-поп салбарынхан дунд нэмэгдэж байна.

The Korea Herald-д Hybe-ийн албаны хүн “BTS-ийн эргэн ирэлт ирэх оны 3-р сард товлогдсон” гэж мэдэгджээ. Мөн хилийн чанадад байрладаг хоёр нэмэлт эх сурвалжийн мэдээлснээр, түүхэн дэх хамгийн том К-поп хамтлаг ирэх оны эхээр бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирэхээр бэлтгэж байна. “Яг огноо тодорхойгүй байгаа ч би 3 дугаар сарын дунд үе байх гэж бодож байна” гэж The Korea Herald-д ярьжээ.

Belift Lab-ийн дэргэдэх “Enhypen” хөвгүүдийн хамтлаг ч 2026 оны 3 дугаар сард эргэн ирэлтээ хийхээр төлөвлөж байсан ч BTS-ийн эргэн ирэлттэй давхцахгүйн тулд 1 дүгээр сар руу шилжүүлсэн гэж өөр эх сурвалж мэдэгдсэн байна.

Хэдий ирэх жилийн 3 дугаар сар хол мэт санагдаж болох ч Hybe-ийн гүйцэтгэх захирал Ли Жэ Сан энэ оны гуравдугаар сард болсон компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр илүү урт хугацаа зарласан аж. Тэрээр BTS-ийн гишүүдэд цэргээс халагдсаныхаа дараа бэлтгэл, бүтээлч ажилд цаг хугацаа хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.

0/1000