Мал хулгайлах гэмт хэрэг 2024 он, 2025 оны I улиралд 1992 бүртгэгджээ. Ийм гэмт хэрэг зүүн аймгуудад хамгийн их гарчээ. Хэнтий аймагт 361, Дорнод аймагт 288, Архангай аймагт 239, Увс аймагт 210, Сүхбаатар аймагт 106 удаа мал хулгайлсан хэрэг гарсан нь хамгийн их байна. Тэгвэл нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүрэгт 109, Баянзүрх дүүрэгт 75, Хан-Уул дүүрэгт 61, Налайх, Багахангай дүүрэгт 23 бүртгэгджээ.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт 623 хүнийг мал хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан, прокурорын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, 377 хүнд холбогдох 266 хэргийг яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн гэж УЕПГ мэдээллээ.
Энэ хэрэгт татагдсан 623 хүнийг нас:
- 18 хүртэл насны 5,
- 18-30 насны 227,
- 31-44 насны 296,
- 45-аас дээш насны 95 хүн байна.
Хүйсийн хувьд эрэгтэй 601, эмэгтэй 22 хүн байгаа бол ажил эрхэлдэг 63, тодорхой эрхэлсэн ажилгүй 560 хүн байна.
Яллагдагчаар татагдсан 614 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Үүний 55-ыг нь цагдан хорьсон бол 37-д нь хязгаарлалт тогтоон, 1-ээс нь барьцаа авчээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад 520.6 сая төгрөгийн эд хөрөнгө битүүмжилж, 66.5 сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авч, 935.4 сая төгрөгийн хохирол нөхөн төлүүлжээ.
Шүүхээс 248 хэрэгт 374 шүүгдэгчийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 277 шүүгдэгчийг 1-9 жил хорих ялаар шийтгэжээ. 56 шүүгдэгчийн зорчих эрхийг 6 сараас 4 жил 5 сар хязгаарлан, 40 шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 6 сараас 2 жил тэнсэн харгалзах ял оноосон байна. 1 шүүгдэгчид ял оногдуулалгүй, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан байна.