horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ашигт малтмалын лиценз эзэмшигтэй анх удаа нийгмийн хариуцлагын гэрээ байгуулав

post-img

Завхан аймаг уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшигч компаниудтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулалгүй өнөөдрийг хүрчээ. Тэгвэл тус аймгийн засаг дарга Г.Өнөрбаяр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Шувуунхар-Уул” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Золбаяртай өнөөдөр байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх гэрээ байгууллаа.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд байгуулж буй уг гэрээнд үндсэн 4 зүйл тусгажээ. Үүнд:

  1. “Шувуунхар-Уул” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй Завханмандал сумын иргэдийн саналаар тус суманд хийх хөрөнгө оруулалт, байгаль орчин хамгаалах ажлууд,
  2. Улиастай сумын Жинст баг, Богд, Чигэстэй голын ай савд Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулах, бүрэн тохижуулах /Өнгөрсөн жил тус төслийг гүйцэтгэх 15 га газрыг чөлөөлж орон нутгийн хэрэгцээнд авсан/,
  3. “Шувуунхар-Уул” ХХК тээвэр ложистик, хүнс, бараа ажил үйлчилгээ авах, ажиллах хүч сонгохдоо Завхан аймгийн аж ахуйн нэгж, иргэдтэй гэрээ байгуулах,
  4. Туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийг Завхан аймгийн бүртгэлтэй болгох.
0/1000