Монгол Улсын The MongolZ баг АНУ-ын Техас мужийн Остин хотод зохион байгуулагдсан 1 сая 250 мянган долларын шагналын сантай “Austin Major 2025” буюу CS-ын Дэлхийн аваргын төлөө Дэлхийд нэгт бичигдэж буй Францын “Vitality” багтай тоглож 2:1 харьцаагаар ялагдан дэд байр эзэллээ.
Ийнхүү тэд Монгол төдийгүй Ази тивээс Дэлхийн аваргад өрсөлдөж дэд байр эзэлсэн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй анхны баг гэдгээрээ түүхэнд нэрээ сийллээ.
“Vitality” нь CS-ийн түүхэн дэх “Major” болон ESL Grand Slam зэрэг S зэрэглэлийн тэмцээнүүдээс 18 цом хүртсэн шилдэг баг юм. Зөвхөн 2025 он гарснаас хойш нийтдээ 39 тоглолт хийхдээ ердөө 2 удаа хожигдож, 7 тэмцээнд оролцсоноос 6-д нь цом өргөсөн байдаг.
Тhe MongolZ шөвгийн наймд АНУ-ын цорын ганц багийг 15000 мянган үзэгчийнх нь хамт буулган авч, хагас шигшээд Бразил улсын “Pain Gaming” багийг 2:0 харьцаагаар ялж, аваргын төлөө шалгарсан юм.
2025-06-23 02:25:47
мундаг залуучуудад амжилт хүсэе.