horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Будапешт хот “хориглосон” бахархлын парадыг зохион байгуулахаар бэлдэж байна

post-img

Унгарын нийслэл Будапешт хотод энэ долоо хоногийн бямба гарагт бэлгийн цөөнхүүдийн бахархлын парадын арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэж байна.

Унгарын цагдаагийн байгууллагаас зохион байгуулахыг хориглож, оролцсон хүмүүст торгууль ногдуулна гэж мэдэгдсэн боловч зохион байгуулагчид болон идэвхтэн, дэмжигчдийн зүгээс тус улсад урьд өмнө болж байгаагүй хамгийн том бахархлын парадыг зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байгаагаа мэдэгджээ.

ЛГБТК+ хүрээллийн бахархлын жагсаалыг зохион байгуулагчдын зүгээс торгуулийн арга хэмжээнээс үл эмээн 250 гаруй сайн дурын идэвхтнүүд парадын зохион байгуулалтын ажилд туслахаар бүртгүүлсэн болохыг онцолсон байна.

Унгар улсын ерөнхий сайд Виктор Орбан өнгөрсөн 2-р сард бэлгийн цөөнхүүдийн бахархлын парадыг хориглох тухайгаа зарлан мэдэгдэж байсан бөгөөд ердөө хэдхэн долоо хоногийн дотор засгийн газар хууль болгон боловсруулж, парадыг хориглох зүйл заалтыг үндсэн хуулинд нэмж оруулахаар тусгасан байна.

Үндсэн хуулинд “хүүхэд хамгааллын” нэрэн доор оруулсан, бэлгийн цөөнхүүдийн эрхийг хааж, боогдуулсан тэдгээр нэмэлт өөрчлөлтүүдийг нь Европын Холбоо болон хүний эрхийн байгууллагуудын зүгээс буруушаасан байдаг.

Шинэ хуулийн дагуу эрх баригчид, хууль сахиулагч нар хориотой арга хэмжээ зохион байгуулсан, мөн оролцсон хүмүүсийг дээд тал нь 500 еврогоор торгох эрхтэй ажээ.

Харин Унгар улсын нийслэл Будапешт хотын дэвшилтэт үзэлтэй дарга Гергели Караксони хорио, торгуулийг үл харгалзан парадыг зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр бахархлын парадыг зохион байгуулагчдын хамт хуулийн цоорхойг ашиглан парадыг хийхээр болсон бөгөөд тэдний цорын ганц асуудал торгууль болоод байгаа ч торгуулиас огтхон ч айхгүй байгаа ажээ.

Бахархлын парадыг зохион байгуулагчдын зүгээс энэ жилийн арга хэмжээ “урьд өмнө Унгар улсад болж байгаагүй” тийм өргөн хэмжээтэй, цар хүрээтэй болно гэдгийг хэлж байна. Өнгөрсөн жилийн парадад 35 мянган хүн оролцож байжээ.

Засгийн газраас Кинчем цэцэрлэгт хүрээлэнгийн автозам болон Пускас цэнгэлдэх хүрээлэнд тус парадыг зохион байгуулахыг санал болгосон байна.

0/1000