Өмнөговь аймгийн ард иргэдэд агаарын тээврийн үйлчилгээг тасралтгүй үзүүлэх, говийн бүс нутагт үйлдэгддэг уул уурхай, аялал жуулчлалын хуваарьт болон захиалгат нислэгүүдийг эрчимжүүлэх зорилгоор Зам, тээврийн яам, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн захилгаар “Гурвансайхан” нисэх буудлын аэродромын хөөрч буух хатуу хучилттай зурвасыг шинэчиллээ. Энэ ажлыг 4 дүгээр сарын 21-нээс 6 дугаар сарын 15-ны хооронд “Чамбай зам” ХХК гүйцэтгэж, ашиглалтад оруулав.

“Гурвансайхан” нисэх буудлын аэродромоор нэг удаа 70 гаруй зорчигчтой CRJ-700 онгоц хязгаарлалтгүй хүлээн авах боломжтой. Тус аэродромын үзүүлэлтэд нийцсэн шинэ төрлийн агаарын хөлгүүд энд буух, хөөрөх боломж бүрдэж байна.
