Иргэн Р.Н нэгэн компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан, тухайн компанийн 576.1 сая төгрөгөөр өөртөө орон сууц худалдан авахаар өөр компанийн дансанд шилжүүлжээ. Өөрт нь итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг хувьдаа давуу байдал бий болгох, ашиг хонжоо олох зорилгоор хамтран ажиллах гэрээтэй компаниуд руу орон сууц худалдан авахаар шилжүүлж завшсан, их хэмжээний хохирол учруулсан энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Хөрөнгө завших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Ерөнхий нягтлан бодогч нь компанийн 576.1 сая төгрөгөөр өөртөө орон сууц худалдан авчээ
- 2025/06/24
- •
- 6 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай