Израил-Ираны хооронд гал зогсоох тохиролцоонд хүрсэн болохыг АНУ-ын _рөнхийлөгч Д.Трамп зарласан байна. Тэрээр орон нутгийн цагаар даваа гаргийн үдэш өөрийн 3Truth Social3 нийгмийн сүлжээний платформд Иран, Израил улсын хоорондох зөрчилдөөнийг “албан ёсоор” өндөрлүүлэх гал зогсоох тохиролцоонд хоёр тал хүрснийг мэдэгджээ.

Трамп “Израил, Иран улсд бүрэн гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Орон нутгийн цагаар мягмар гаргийн үүрийн 04:00 цагт Ираны тал бүх цэргийн ажиллагаагаа зогсоох бол түүнээс 12 цагийн дараа Израилын тал мөн Ираны эсрэг одоо үргэлжлүүлж буй бүх цэргийн ажиллагаагаа зогсоосноор 12 хоногийн хугацаанд үргэлжилсэн дайн 24 цагийн дотор албан ёсоор дуусах болно” хэмээн бичжээ.
Иран тус улсын цөмийн хөтөлбөрийн гол гурван байршилд АНУ цохилт өгсний хариуд Катар улс дахь Америкийн цэргийн бааз руу пуужингаар харвасан. Үүний дараа ийнхүү АНУ-ын Ерөнхийлөгч Израил-Ираны хооронд гал зогсоох тохиролцоонд хүрснийг зарласан байна. Гэхдээ түүнийг дээрх мэдэгдлийг хийсний дараа буюу даваагаас мягмар гарагт шилжих шөнө Израилын тал Тегераныг бөмбөгдсөөр байжээ.
Трампын гал зогсоох мэдэгдэлтэй холбогдуулан, Ираны Гадаад хэргийн яам мэдэгдэл гаргав. Тус мэдэгдэлд “Израил довтолгоогоо зогсоосон тохиолдолд Иран улс цохилтоо зогсоох болно” гэсэн бол Израил одоогоор ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Хоёр талын зөрчилдөөн энэ сарын 13-ны өдөр Израилаас Иранд агаарын цохилт өгснөөр эхэлсэн. Ираныг цөмийн зэвсэгтэй болоход тун ойртсон байсан тул тус улсын цөмийн хөтөлбөртэй холбоотой бүхий л байршилд цохилт үзүүлэхээ Израилын тал мэдэгдсэн юм.
Талуудын харилцан бөмбөгдөлтийн улмаас Иранд олон зуун хүн, Израилд 20 гаруй хүн амь үрэгдэж, хэдэн мянган хүн шархдаж, бэртэж гэмтээд байгаа билээ.