“No name” хамтлаг 20 жилийн ойгоороо Дархан-Уул аймгийн төв дэх “Залуучууд” театрын гадна үнэ төлбөргүй тоглолт хийх гэж байна. Тус хамтлаг энэ талаараа өнөөдөр тус аймгийн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
“Найрамдал” талбайд 6 дугаар сарын 27-ны баасан гарагт болох энэ тоглолтын үеэр орон нутагт анх удаа хамгийн том тайз засах гэж байна. Уг тайз 45 метр урт. 1500-2000 лед дэлгэц байрлуулж, БНСУ-аас ирсэн саунд инженерүүд уг тоглолтын хөгжим, эффектийг хариуцаж ажиллах юм байна.
Уг тоглолтыг VIP суудлаас тухтай үзэх боломжтой. Тоглолтын дараах “After party”-г Зулзагын голын “Шүтээн ресорт” амралтын газарт зохион байгуулах ажээ.