horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хүчтэй шуурганаар 2 айлын гэр нуржээ

post-img

Увс аймгийн Ховд сумын Ховд багийн Олон нуурын Дундхөх аманд 6 дугаар сарын 21-ний өдрийн 16:30 цагийн орчимд салхины хурд 16-22 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурчээ. Энэ үеэр тус сумын иргэн Д-ийн 6 ханатай гэр нурсан аж. Энэ тухай мэдээллийг 6 дугаар сарын 24-ний өдрийн 15:40 цагт  аймгийнхаа Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн Тогоон хадны-Өвөрт 6 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цагийн орчимд салхины хурд 12-15 м/с хүрч, хүчтэй шороон шуурга шуурчээ. Шуурганаар тус сумын малчин Р-ийн 5 ханатай гэр нурж унасан байна. Энэ тухай мэдээллийг 6 дугаар сарын 24-ний өдрийн 14:25 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.  

0/1000