horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Урантөгс

П.Наранбаяр: Тамгагүй төр жүжиг бол 12 дугаар ангийн сурах бичигт байдаг, сурах бичгээс бэлдсэн асуулт л ирсэн

post-img

Боловсролын сайд П.Наранбаяраас элсэлтийн шалгалтыг дахин зохион байгуулах эсэх асуудлаар тодруулга авлаа

Тэрээр “Энэ удаагийн шалгалтыг мэргэжлийн хүмүүс боловсруулсан. Цагдаа, тагнуулын хяналтад явдаг процесс. Сайд шалгалтад юу ирэх гэж байгааг мэдэх ямар ч боломж байхгүй. Хоёрдугаарт шалгалтын материал задраагүй нууцаа хадгалж чадсан. Өнгөрсөн жилийн элсэлтийн шалгалтын дүнтэй харьцуулаад үзээрэй, яг л дүйсэн байна билээ . Ямар учраас хууль бус гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Элсэлтийн шалгалтыг дахин зарлавал тэнцсэн байгаа хүүхдүүдийн эрх ашиг л давхар хөндөгдөнө. Жишээ нь математикийн шалгалт өгсөн хүүхдүүдийн 52 хувь нь босго 490 оноогоо давчихсан байгаа. Ер нь цаашид шалгалтын чанар сургалтын хөтөлбөр, сурах бичигтэйгээ уялдаад олон улсын түвшин рүү л ойртох ёстой. Мөн уралдаант шалгалт гэдгийг та бүхэн анхаараарай. Энэ бол энэ жил төгсөж байгаа бүх хүүхэд шалгалтад тэнцэнэ гэсэн үг огт биш. Хөнгөнөөсөө хүндэрсэн даалгавруудын хольц орж ирж байгаа. Чадсанаас нь эрэмбэлэгдээд явна. Бүгд 100 хувь их дээд сургуульд элсэж орно гэж дэлхийн хаана ч байдаггүй биз дээ. 360 шалгуулагч өөрийнхөө бөглөсөн материалтай танилцсан гэсэн мэдээлэл ирсэн. Цахим орчинд шуугиад буй солонгос жүжигчний нэр гэсэн даалгавар бол нийгмийн ухааны шалгалтад орж ирсэн эх юм. Богинохон эх өгөөд текстийг нь уншаад логик дүгнэлт хийх даалгавар юм. Тэрнээс биш эхгүй байж байгаад гэнэтхэн тийм асуулт асуувал хэн ч цочно шүү дээ. TOEFL шалгалтад ч мөн эх өгөөд логик дүгнэлт хийлгэдэг сэтгэлгээ шалгадаг” гэж мэдэгдлээ.

0/1000