horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Даншигт гадаадын 15 бөх барилдахаар бүртгүүллээ

post-img

Хүрээ цам -Даншиг наадмыг энэ жил Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр болгон зохион байгуулж байна. 6-р сарын 28, 29-ний өдрүүдэд болох уг наадмын үндэсний бөхийн барилдаанд хүчит 256 бөх зодоглоно.

Тус барилдаанд Тува улсаас:

  • Багахангай дүүрэгт 2023 онд үзүүрлэсэн аймгийн заан,, Тува улсын заан Монгуш Айдын
  • Тува улсын заан Түлүш Сайнбилэг
  • Тува улсын арслан Куулар Мөнгө-Эрдэнэ
  • Тува улсын харцага Хомушка Эрдэнэ Куулар Мөнгө-Эрдэнэ
  • Тува улсын аймгийн заан Шириж Түмэт
  • Тува улсын сумын заан Доржийн Александр нарын 12 бөх,

Солонгос улсаас:

  • Солонгосын үндэсний шрым бөхийн аварга Чой Жун Ман
  • Ким Мин Жэ,
  • Ча Мин Сү нарын бөхчүүд Монголын үндэсний бөхөөр барилдахаар бүртгүүллээ.

Энэ наадам Хүйдолоонхудагт 6 дугаар сарын 28, 29-ний өдөр болно.


0/1000