horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Шигшээ баг Японы багт хожигдож, ДАШТ-ээс мултарлаа

post-img

Сагсан бөмбөгийн 3х3-ийн ДАШТ манай улсын нийслэл Улаанбаатар хотноо үргэлжилж байна.

Өчигдөр Монгол Улсын эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Японы багийн эсрэг хийж эцсийн мөчид 21:20 харьцаагаар хожигдов. Ингэснээр эх орондоо зохион байгуулагдаж буй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ хэсгийн шатнаас өндөрлүүллээ.

Манай улсын шигшээ баг 3х3-ийн ДАШТ-д анх 2018 онд оролцож, 8-р байрт шалгарсан билээ. Гэвч тэр цагаас хойш эл амжилтаа ахиулж чадаагүй байна. Тэд ДАШТ-д тав дахиа хүч сорьсон нь энэ юм.

Шигшээ багийн гол тоглогч Э.Дөлгөөн шилбэний булчингийн бэртэл авч, талбайд гарах боломжгүй болсон учраас манай баг сүүлийн хоёр тоглолтдоо гурвуулаа буюу сэлгээний тоглогчгүйгээр тоглосон.

Японы багт хожигдсоны дараа О.Энхбаатар “Бид бүтэн жилийн хугацаанд хичээсэн. Харамсалтай нь бүтэн багаараа тэмцээнийг дуусгаж чадсангүй. Нэг тоглогч маань бэртсэн. Монголынхоо ард түмнээс уучлал хүсье. Дэмжсэн, бидэнд итгэсэн бүх хүмүүст баярлалаа. Бид нэг баг байж чадсан. Өнөөдөр манай багийнхан Монх ахын төлөө тоглоё гэж ирсэн. Харамсалтай нь хожиж чадсангүй” хэмээн нулимстайгаар ярьсан билээ.

Манай баг АНУ, Латви, Япон, Монтенегрогийн шигшээ багуудтай “В” хэсэгт багтсан. Энэ хэсгийг 2019 оны Дэлхийн аварга АНУ-ын баг тэргүүлж шигшээ наймд шалгарсан бол 2020 оны Токиогийн олимпын аварга Латви, Японы багууд хоёр, гурваар эрэмбэлэгдэж хасагдах шатанд өрсөлдөхөөр боллоо.

0/1000