Женни, Жисү, Рөүз, Лиза нар фенүүдийнхээ хоног тоолон хүлээсэн “Deadline” дэлхийг тойрох аялан тоглолтын сурталчилгааг албан ёсоор эхлүүллээ.
6 дугаар сарын 26-нд цацагдсан аялан тоглолтын танилцуулга видеонд Рөүз утасны бүхээгээс гишүүд рүү залгасны дараа гишүүд тус бүр нэг нэгээрээ гарч ирж байгааг дүрслэн харуулжээ. Дараа нь дөрвөн гишүүн бүгд эргэн нэгдэж, хамтдаа замд гарч шинэ аялал эхлүүлж буйг энэхүү видеоноос харж болно.
YG Entertainment агентлагийн мэдээлснээр, трейлерийг Калифорниа мужийн Ланкастер болон Холливудын цөлд олон улсын нэр хүндтэй продакшны багийн тусламжтайгаар авсан байна. “Энэ бол дөнгөж эхлэл” гэж тус агентлаг мөн онцолсон байна.
BLACKPINK хамтлагийн 2025 оны дэлхийг тойрох аялан тоглолт “Deadline” 7-р сарын 5-6-ны хооронд Өмнөд Солонгосын Гоянг хотын Гоянг цэнгэлдэх хүрээлэнд 2 өдрийн тоглолтоор эхэлж байна. Тэд Хойд Америк, Европ, Ази гэх мэт нийт 16 хотоор аялан тоглолтоо хийхээс өмнө шинэ дуугаа анх удаа танилцуулах төлөвтэй байна.