horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Хүн хар тамхинд хэрхэн донтдогийг мэдрүүлэх музей байгуулна

post-img

Жил бүрийн 06-дугаар сарын 26-ны өдрийг Дэлхийн нийтээр хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болон “Ирмэг дээр” төслийн зохион байгуулагчид мэдээлэл өглөө.

ДЭМБ-ын гаргасан мэдээллээр орчин үед хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх арга хуучирч байна. Хар тамхины төрөл нэмэгдэж, синтетик тамхи олширч зарах аргууд нь нарийссан учраас энэ төрлийн асуудал, гэмт хэрэгтэй тэмцэхэд өөр арга хэрэгтэй гэжээ.

Тиймээс энэ төрлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хамтран “Ирмэг дээр” төслийн хүрээнд хүн хар тамхи, мансууруулах бодист хэрхэн донтдогийг мэдрүүлж, харуулах музей байгуулна гэлээ. Дэлхийн даяар олон улс оронд ийм төрлийн музей байдаг. Үүнийг монголдоо байгуулна. Хар тамхины төрлийн бодис хэрэглэснээр хүний бие махбодод ямар өөрчлөлт ордгийг нүдээр хараад мэдэх боломжгүй байдаг. Тиймээс бодитоор буюу силикон музей хийж хүмүүст мэдрүүлнэ гэдгийг “Ирмэг дээр” төслийн санаачлагчид онцоллоо.

“Ирмэг дээр” төслийн сэтгэл засал эмч Ж.Гантулга: “Донтох эмгэг нь би асуудалтай болчихлоо одоо би эмчлүүлье гэдэггүй. Маш бага хүн эрүүл мэндийн байгууллагад хандаж буй. Жил ирэх тусам энэ төрлийн хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж, нас нь залуужиж байна. Донтох эмгэгтэй хүн өөрөөр зогсохгүй түүний ард буй гэр бүл, эрүүл мэнд, санхүү гээд олон зүйлээр эрсдэлд орж, хүнд байдалд ордог. Тиймээс бид энэ “Ирмэг дээр” төслийг санаачилсан. Манай төслийг Цагдаагийн байгууллага болон СЭМҮТ дэмжин хамтран ажиллана” гэлээ.

0/1000