Netflix-ийн бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлтийн рекордыг эзэмшигч “Squid game” цувралын гуравдугаар бүлэг 6 дугаар 27-нд нээлтээ хийнэ.
Тус киноны найруулагч Хван Дун Хёк үзэгчдээс “Squid Game 3”-ын талаар спойлер хуваалцахгүй байхыг хүссэн байна. Тэрээр “Squid Game”-ийн үзэгчдэд хандан чин сэтгэлийн үгтэй ил захидал бичсэн байна. Уг захидалд “Эцэст нь Squid Game-ийн сүүлчийн бүлгийг үзэгч танд үзүүлэх боломжтой болсондоо би сандарч, сэтгэл хөдөлж байна. Сүүлийн зургаан жилийн хугацаанд жүжигчид, кино багийнхан болон би энэ урт замыг утга учиртай дуусгахад бүхнээ зориуллаа. Та бүхэн кинон гуравдугаар улиралд Ги Хуны эцсийн шийдвэрийг харах болно. Хэдий та түрүүлж үзсэн ч дараа үзэх хүмүүстээ зориулан киноны үйл явдлыг задлахгүй байхыг хүсье. Олон жилийн турш энэ цувралыг үзсэн хайр, дэмжлэгт чин сэтгэлээсээ баярлалаа.
“Squid Game” 3-р улирлаар дуусна” гэсэн байна.
