horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Эмэгтэй шигшээ баг олимпын аваргуудыг нутаг дээрээ буулгаж авлаа

post-img

3х3 сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ баг “Парис 2024” олимпын наадмын аварга Германы багийг 18:14 харьцаагаар хожиж, нутаг дээрээ түүхэн ялалт байгууллаа. Ингэснээр манай баг хоёр хожилтой болж, хэсгээсээ гарахаар болж байна.

Аваргуудын эсрэг тоглолтод Н.Нандинхүсэл 6, Б.Ариунцэцэг 7, М.Цэрэнлхам 2, О.Хулан 3 оноо тус тус авлаа.

Тэд эхний тоглолтоо Бразилын шигшээ багийн эсрэг хийж 16:14 харьцаагаар ялсан. Цаг дуусах мөчид Н.Нандинхүслийн алсын зайн шидэлт амжилттай болсноор Дэлхийн аваргын эхний хожлоо байгуулсан билээ. Харин Испанийн багт хожигдоод байсан бол Германы багийг нутаг дээрээ буулган авч хоёр дахь хожлоо авлаа. Манай охидууд орой Украйны багтай тоглоно.

0/1000