Өнөөдөр Монголын “Тамирчдын өдөр”. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор Монголын “Тамирчдын өдөр”-ийг жил бүрийн зургаадугаар сарын сүүлчийн долоо хоногийн ням гарагт зохион байгуулдаг бөгөөд 89 дэх жилдээ тэмдэглэж байна.
Энэ өдөр тив, дэлхий, олон улсын тэмцээнд оролцож, эх орныхоо нэрийг мандуулан, төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж явсан үе үеийн тамирчид медалиараа гангарч, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай.
Монголын үндэсний шигшээ багийн тамирчид “Тамирчдын баяр”-таа тив, Дэлхий, олон улсын тэмцээн уралдаанаас хүртсэн 19 алт, 29 мөнгө, 42 хүрэл медалиараа бэлэг барьж байна.