horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хуурамч зараар иргэдийг залилсан этгээдийг баривчиллаа

post-img

2024 оны 10 дугаар сараас хойш цахим орчинд болон www.unegui.mn саитад “Орон сууц түрээслүүлнэ”, “Бараа, материал хямдхан зарна” зэрэг хуурамч зар байршуулж, олон хүнийг залилсан “Б”-г Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид хамтран баривчиллаа. Түүнийг 6 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумаас баривчилж, цагдан хорьжээ.

Уг этгээдийг залилах гэмт хэргийн шинжтэй 44 хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Тэр урьдчилсан байдлаар иргэдэд 30 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Иргэд Та бүхэн зарын саит болон цахим орчинд тавьсан зар мэдээг нягталж, баталгаагүй тохиолдолд урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

0/1000