horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Үүл буудаж, Дархан, Улаанбаатарт бороо оруулаад байна

post-img

Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн хамтарсан экспедиц өчигдөр 12 пуужингаар үүл буудан, цаг агаарт зориудаар нөлөөллөө. Үүний үр дүнд өнгөрсөн хоногт Дархан-Уул аймагт 10.4 мм бороо оров. Ерөө суманд асаж байгаа түймрийн голомтоос 20-30 км зайтай газарт бороо орж, үүл түймрийн голомт руу нүүгээд байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын албан даалгаврын дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахад гөл сөнөөгч, иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор үүл бууджээ.

Мөн нийслэлийн ЗДТГ-ын хүсэлтээр Хүйдолоонхудаг орчимд ЦУОШГ-ын хур тунадас нэмэгдүүлэх экспедиц ажиллаж, иодот мөнгөн ус агуулсан 6 пуужин харвалаа. Агаар халуун, хуурай, үүл хурдан нүүж байсан хэдий ч цаг агаарт амжилттай нөлөөлж, Улаанбаатар хотод 2 мм бороо оруулаад байна.

0/1000