horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

3-р эмнэлэгт 3 төрлийн датчик, хэт авианы аппарат хандивлалаа

post-img

Олон улсын “Дэзэрэт” энэрлийн (Deseret International Charities Mongolia) сайн дурын байгууллага Улсын гуравдугаар төв эмнэлэгт мэдээгүйжүүлэг, мэс засалд ашиглах “GE Healthcare” компанид үйлдвэрлэсэн 3 төрлийн датчик, хэт авиан аппарат хандивлалаа. Хэт авианы аппарат нь scan coach систем бүхий, хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай юм байна.

Энэ аппаратыг мэс заслын орны дэргэд шууд ашиглах боломжтой, зөөж болдог аж. Өвчтөнд мэс заслын дараа эрчимт эмчилгээ хийх үед зүрх судас, уушги, хэвлийн хөндий, шээс үүсэх явц зэргийг хянах, оношлоход ашиглаж болдог. Мөн төвийн вен болон артерийн судасны хүрц авахад хяналт болгон ашиглах, захын мэдрэлийн өвдөлт намдаах хориг ажилбарт уг аппаратыг өргөн ашигладаг юм байна.

0/1000