horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

“Даншиг” наадмыг улсын арслан Э.Оюунболд манлайлан барилдана

post-img

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ жилийн наадмын барилдаанд 280 бөх зодоглохоор бүртгүүлжээ. Эдгээр бөхчүүдийг Монгол Улсын арслан Э.Оюунболд манлайлан барилдах юм.

Мөн энэ барилдаанд Тува улсаас:

  • Багахангай дүүрэгт 2023 онд үзүүрлэсэн аймгийн заан, Тува улсын заан Монгуш Айдын
  • Тува улсын заан Түлүш Сайнбилэг
  • Тува улсын арслан Куулар Мөнгө-Эрдэнэ
  • Тува улсын харцага Хомушка Эрдэнэ Куулар Мөнгө-Эрдэнэ
  • Тува улсын аймгийн заан Шириж Түмэт
  • Тува улсын сумын заан Доржийн Александр нарын 12 бөх,

Солонгос улсаас:

  • Солонгосын үндэсний шрым бөхийн аварга Чой Жун Ман
  • Ким Мин Жэ,
  • Ча Мин Сү нарын бөхчүүд Монголын үндэсний бөхөөр барилдахаар бүртгүүлсэн байна.
0/1000