horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Эмэгтэй шигшээ баг Дэлхийн чансааг тэргүүлэгч БНХАУ-ыг хожиж, ДАШТ-ий шилдэг 8-д шалгарлаа

post-img

9 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн “D” хэсэгт Монгол Улсын эмэгтэй шигшээ баг “Парис 2024” олимпын наадмын аварга Герман, мөнгөн медальт Испани, хүчирхэг Украйн, Бразилын шигшээ багуудтай багтсан билээ.

Тэд хасагдах шатанд Дэлхийн чансааны нэгт эрэмбэтэй БНХАУ-ын багтай халз тулж нэмэлт цагт 21:19 харьцаагаар хожлоо. Шилдэг наймд шалгарахын төлөөх чухал тоглолтод Б.Ариунцэцэг 9, О.Хулан 8, Н.Нандинхүсэл 4 оноо тус тус авлаа. Тэд маргааш шөвгийн наймд АНУ-ын шигшээ багтай тоглоно.

Манай охидууд хэсгээсээ 2-р байраар гарч ирсэн. Ингэхдээ Испанийн багт хожигдож харин олимпын аварга Герман болон Украйн, Бразилын багуудыг хожсон билээ.

0/1000