horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Урантөгс

У.Хүрэлсүх: Монгол төр та бүхнийг үнэлэх болно

post-img

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг ДАШТ-ий аваргаас мөнгөн медаль хүртэж амжилтын шинэ хуудсыг нээлээ. Энэхүү баярт үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ

Дэлхийн аваргад багийн спортоор түүхэн дээд амжилт гаргаж, төрийн алтан соёмбот далбаагаа мандуулж, Монгол эмэгтэйчүүд ямар байдгийг дэлхийд зарлан тунхагласан Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багтаа төр, түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе! Монголын төр, ард түмэн Монгол эх орон монгол охид Та бүхнээрээ бахархаж байна. Та бүхэн минь уйгагүй хөдөлмөр, эвийн хүчээрээ дэлхийн дэвжээнд Монголоо гоёлоо. Хоёрхон жилийн өмнөх ДАШТ-д 20 багаас 18-р байранд орж байсан манай охид олимп, дэлхийн аваргуудыг дараалан ялсаар, дэлхийн дэд аварга болж гайхамшиг бүтээлээ. Монголчууд атгасан гар шиг эв эетэй байхдаа бахдам түүх бүтээж чаддагийг энэ торгон мөчүүд яруу тодоор батлан харуулж байна.Атгасан гар шиг эвтэй байж амжилт, ялалтыг бүтээсэн баг, хамт олон Та бүхнийг монгол төр үнэлэх болно. Амжилтаа улам ахиулж, дэлхийн болон олимпын тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа тун удахгүй мандуулахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

0/1000