Согтуугаар мотоцикл жолоодон амь насаа алдсан гэх дуудлага мэдээлэл зургадугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт бүртгэгджээ.
Хэргийг тодруулбал нэр бүхий иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Мустанг 5” маркын улсын дугааргүй мотоциклыг унан жолоодож явахдаа онхолдож нас барсан урьдчилсан нөхцөл байдал тогтоогджээ. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд жолооч, иргэдийг замын хөдөлгөөнд оролцохдоо хууль дүрмийг мөрдөж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг сэрэмжлүүллээ.