horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Холимог тулаанч Г.Чинзоригийг цагдан хорьжээ

post-img

Зургадугаар сарын 27-ны өдөр автозамын зорчих хэсэгт автомашин дээр гарч бие засаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тухайн бичлэг дээрх эзэн холимог тулаанч Г.Чинзориг байсан. Мөн үүний дараа авто засварын газарт бусдыг онц хэрцгийгээр зодож байгаа түүний бичлэг цацагдсан билээ.

Тэгвэл дээрх хэргүүдтэй холбогдуулан тулаанч Г.Чинзоригийг цагдан хорьсон талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг: Тухайн этгээдийг 48 цагийн хугацаатай цагдан хорьсон. Өнөөдрөөс холбогдох үндэслэлд тулгуурлан прокурорын байгууллагад үргэлжлүүлэн хорих саналыг хүргүүлэн ажиллаж байна. Хохирогч залуу эмнэлгийн тусламж авч, хэвтэн эмчлүүлж байна гэх мэдээлэл байна. Автомашин дээр гарч бие зассан үйлдлийг хүн зодсон хэргээс тусгаарлаж, Зөрчлийн тухай хуулийн 5.2 зүйлд зааснаар “Олон нийтийн газар бусдыг үл хүндэтгэж, танхайрсан” гэдэг заалтаар хариуцлага хүлээлгэхээр шалгана” гэлээ.

0/1000