horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

В.Зеленский Украин улсыг газрын мина-г хориглох олон улсын гэрээнээс гаргах зарлиг гаргав

post-img

Украины ерөнхийлөгч В.Зеленский Газрын мина-г хориглох тухай олон улсын гэрээнээс Украин улсыг гаргах ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурсан байна.

Газрын мина-г үйлдвэрлэх болон хэрэглэхийг хориглодог Оттавагийн гэрээнээс Украин улсыг гаргах зарлигт тэрээр ням гарагт гарын үсэг зуржээ.

Тус гэрээнд ОХУ нэгдэн ороогүй байдаг бөгөөд Украины ГХЯ-ны зүгээс гаргасан мэдэгдэлд ОХУ-ыг “газрын мина-г өргөн хэмжээгээр ашиглаж байгаа учраас үр дүнд нь Украин улс тэгш бус, шударга бус байдалд орж, өөрийгөө хамгаалахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн” хэмээн бичсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Украин улсыг тус гэрээнээс гаргах тухай ерөнхийлөгчийн зарлигийг парламентаар хэлэлцэж, батласны дараа НҮБ-д мэдэгдэл хүргүүлэх болно гэжээ.

ОХУ-тай хиллэдэг Польш, Финлянд, мөн Балтийн гурван улс энэ оны эхээр мөн дээрх олон улсын гэрээнээс гарна гэдгээ илэрхийлсэн билээ.

Энэ үеэр Оросын зэвсэгт хүчин Украины зүүн хэсгийн Донецкийн бүсэд довтолгоогоо үргэлжлүүлэн эрчимжүүлсээр байна.

Украины цэргийн дээд командлагч Александр Сырский баасан гарагт Оросын тал Донецкийн бүсэд 110 мянга гаруй цэрэг цуглуулж, байршуулсан хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл Оросын цэргүүд тухайн хэсэгт Украины ложистикийн төвийн ойролцоох сууринг эзэлсэн гэж ОХУ-ын батлан ​​хамгаалах яам ням гарагт мэдэгджээ.

0/1000