Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3150 ам метр газрын газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа өнгөрсөн сард /2025.05.21/ нийслэлийн нутгийн захиргааны төвд болжээ.
Тус газрыг дуудлага худалдаанд оруулах анхны үнэ 443 сая 520 мянган төгрөг байсан бөгөөд нийт 27 иргэн, аж ахуйн нэгж оролцсоноос “Эхлэл брэнд” ХХК 9 тэрбум 323 сая 520 мянган төгрөгөөр худалдан авсан байна. Ингээд дээрх төлбөрийг бүрэн шилжүүлэн тухайн газрын эзэмших эрхийг өнөөдөр гардаж авчээ.

Тухайн бүсэд “Эхлэл Групп” бизнес зэрэглэлийн, дэвшилтэт шийдэл бүхий орчин үеийн орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.